Чихрийн шижин Чихрийн шижин нь олон нөхцөл шалтгааны улмаас цусан дахь глюкозын хэмжээ ихэссэнээр ам цангах, их шээх шинж тэмдэгээр илэрдэг бодисын солилцооны өвчин юм. Өвчин үүсгэх халгаат хүчин зүйлс: • Биеийн жингийн илүүдэл • Хөдөлгөөний хомсдол • Архи • Тамхи
Чихрийн шижингийн хэлбэрүүд: • 1-р хэлбэр:инсулин дааврын дутагдлаас болдог хүүхэд залуучуудын дунд элбэг тохиолддог. • 2-р хэлбэр: инсулин дааврын үйлчилгээний идэвхи суларснаас болдог. Хижээл насны хүмүүс илүү өвдөх хандлагатай. /Нийт өвчлөлийн 90%/ • Бусад эрхтэн системийн өвчний улмаас хоёрдогчоор үүсэх чихрийн шижин. • Жирэмсэн үед дааврын өөрчлөлт болсноор цусан дахь глюкозын зохицуулга хямарснаас үүсэх жирэмсний чихрийн шижин. Түгээмэл илрэх шинж тэмдэг: • Ам цангах • Их шээх • Турах • Ядрах • Даралт ихсэх • Хараа муудах • Арьс идээлж үрэвсэх Хүндрэл : • Нүдний хараа муудах • Бөөрний архаг дутагдалд орох- • Мэдрэлийн талаас өөрчлөлт гарах • Комд орж, ухаан алдах • Хөл шархлах Эмчилгээ : • Хоолны дэглэм • Хөдөлгөөн • Эмийн эмчилгээ • Инсулин эмчилгээ Чихрийн шижингийн 2-р хэлбэрийн үндсэн шалтгаан болдог хүчин зүйл нь таргалалт юм. Дэлхийд 1 тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй байгаагаас 300 сая нь хэт таргалалттай байна. /БЖИ>30, Биеийн Жингийн Илүүдэл / Чихрийн шижин өвчнөөр анх оношлогдсон хүмүүсийн 80% нь илүүдэл жинтэй байна. Биеийн жин 1 кг-аар нэмэгдэх нь ЧШ-ээр өвдөх эрсдэлийг 5%-аар нэмэгдүүлдэг. Насанд хүрэгсдийн ЧШ-ийн 2-р хэлбэрийн өвчлөлийг илүүдэл жинг хасах замаар 80-иад % бууруулж болно. Уг өвчнөөр өвчлөхгүй байхын тулд та, • Амьдралын идэвхтэй хэмнэл • Зөв зохистой хооллолт • Идэвхитэй хөдөлгөөн зэргийг амьдралдаа эрхэмлэн хэвшүүлээрэй |