Мэссеж зөвөлгөө 2

2008 оны 11-р сарын 25

Бид өмнөх хэсэгт тамхины хор холбогдлын талаар ярилцсан. Таныг энэ талаар нилээдгүй мэдлэгтэй болсон байх гэдэгт найдаж байна. Хэрэв танд бидний ярилцсан зүйлс нэгийг бодуулсан бол энэ удаад тамхинаас хэрхэн гарах талаар өгүүлэх энэхүү зөвлөгөөг анхааран хэрэгжүүлээрэй.

Та тамхи татдаггүй байлаа ч энэ асуудал танд хамаатай. Учир нь тамхины гол хөнөөл нь өөрийгөө төдийгүй бусдыг хордуулж, өвчлүүлдэгт байдаг. Иймээс таны эргэн тойрны хэн нэгэн энэ гашуун утаанд “хүлүүлсэн” бол түүнийг тамхинаас гарахад нь санаа тавин туслаарай. Хорт зуршлаасаа салах гэж буй хүмүүст хэн нэгний туслалцаа үнэхээр чухал байдаг юм шүү.

Олонх хүмүүс нэгэнт л тамхинд орсон бол гарна гэдэг бараг бүтэшгүй зүйл гэцгээдэг. Тамхинаас гарахад яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Энэ нь таны биемахбод никотинд дасал болсноос шалтгаална. Өөрөөр хэлбэл та тамхи татаж эхэлснээрээ никотины засаглал бүхий “шоронд” ордог гэсэн үг. Тиймээс ч түүнээс холдох нь амар бус байх нь мэдээж.


  Никотины хяналтанд орсны улмаас та “тамхи татах зуршил”-тай болдог. Өөрөөр хэлбэл тамхи татах нь яг л өглөө босоод шүдээ угаадагтай адил хэвшмэл зүйл болон  давтагдаж эхэлдэг.Үүн дээр үндэслэн тамхинаас татгалзах эхний алхмаа хийх хэрэгтэй.

 Өдрийн хэдийд, ямар үед илүү их татаж буйгаа тогтоо. Энэ нь та чухам тэр нөхцөл, байдалд юу хийж болох вэ, тамхийг юугаар орлуулж, түүнийг  мартагнаж болох вэ гэдгийг тодорхойлоход тусална. Тухайлбал та өдрийн хоолны дараа тамхи татах зуршилтай гэж бодоё. Тэгвэл хооллож  дууссаныхаа дараа өөртөө амралт бүү өг, ус уу, чихэр хүлх, бохь зажил. Хэсэг хугацааны дараа тамхилах хүсэл тань аяндаа дарагдах болно.


 Кофе уух, согтууруулах ундаа хэрэглэх, сэтгэл санаа таагүй үед тамхи татах хүсэл улам их төрдөг гэдгийг анхаараарай.
Дараагийн алхам бол тамхинаас гарах ёстой гол шалтгаануудаа бичих юм. Сайн бодоорой. Энэ нь таны хувьд их чухал, өвөрмөц байх хэрэгтэй.

Тухайлбал “Манай ангийн охин надаас муухай үнэр үнэртдэг гэж хэлсэн. Би үнсний сав шиг үнэртэй баймааргүй байна” гэдэг ч юм уу. Зөвхөн танд хамаатай, сэтгэлийг тань эмзэглүүлдэг шалтгаануудаа тооч. Бичсэн цаасаа үргэлж биедээ авч явах хэрэгтэй бөгөөд тамхи татмаар санагдсан үедээ гаргаж хараарай. Үнэхээр үр дүнтэй арга учраас та заавал хэрэгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Алгын чинээ цаас халааслаад явах хэцүү зүйл биш шүү дээ.

Хорт зуршлаасаа салах болсноо гэр бүл, найз нөхдөдөө хэл, тэднээс дэмжлэг хүс. Утаат хороос ангижирахад танд зориг бэлэглэж, итгэл хайрлах хүмүүсийн тус хэмжээлшгүй юм шүү.

Танд өгөх дараагийн зөвлөгөө бол өөртөө итгэх итгэл юм. Үнэн сэтгэлээсээ тамхинаас гарах гэж буйгаа өөртөө сануулж, өөрийгөө зоригжуулж, энэ хороос ангижирч чадна гэдэгтээ итгэлтэй байх нь хамгаас чухал юм шүү.

Тамхинаас гарах явцад тулгарч болох бэрхшээл бол никотин хамааралт хам шинж/nicotine withdrawal symptoms/ юм. Энэ нь өнөөх гайхал никотины эрх мэдлээ алдахгүйн тулд хийж буй эцсийн тэмцэл бөгөөд тамхи татахаа болисон өдрөөс эхлэн ханиалга ихсэж, толгой өвдөн, сэтгэл тавгүйтэж болох юм. Энэхүү хам шинж нь эхний хэдэн өдөр маш хүчтэй ажиглагдаж болох хэдий ч тун удалгүй хэдхэн долоо хоногийн дараа бүх зүйл хэвийн болно. Харамсалтай нь зарим хүмүүс эдгээр шинжүүдийн талаар зөв ойлголттой байдгүйгээс эргээд тамхи татаж эхэлдэг. Харин таныг энэ үеийг давж чадна гэдэгт итгэж байна.

За ингээд танд тамхинаас гарах хамгийн үр дүнтэй, энгийн аргуудыг зөвлөлөө. Анхааруулахад өдөрт татах тамхины тоогоо цөөрүүлэх замаар тамхинаас гарах нь бараг л боломжгүй, өөрийгөө хуурсан хэрэг. Тиймээс шууд л тамхинд үгүй гэж хэл. Амьдрал дээр ингээд шуудхан татгалзах нь хэцүү санагдаж магад. Гэвч нэг л зүйлийг танд амлая. Та тамхинд үгүй гэж зоригтой хэлснээр өөрийн болон эргэн тойрны хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалан үлдэж чадна. Танд амжилт хүсье.

Мессэж 1
Tamhinaas garah 1r alham – hamgiin turuund ta oortoo itgeh heregtei.Tamhinaas bi garch chadna gej oortoo itguulj ooriigoo zorigjuulah ni hamgiin gol heseg.
Мессэж 2
Tamhinaas garah 2r alham – tamhiig tatah toogoo tsooruulj garna gej baidaggui.Tiimees tamhind shuud ugui gej hel.Ene hetsuu baih bolovch ta chadna.
Мессэж 3
Tamhinaas garah 3r alham – Tamhinaas garah bolsonoo busdad hel.Ted taniig demjij tand tuslaj taniig zorigjuulj baih bolno.
Мессэж 4
Tamhinaas garah 4r alham Udriin hediid ih tamhi tataj baigaa medej av.Yag ene uyuddee oor zuileer ooriigoo sataaruul.Chiher hulheh, bohi zajlah geh meteer
Мессэж 5
Tamhinaas garah 5r alham – Tamhinaas garah yostoi tanii setgeliig emzegluuldeg shaltgaanuudaa bichij oortoo hadgalj yav. Tamhi tatah husel tursun uyed uuniigee unshij bai.
Мессэж 6
Tamhinaas garah 6r alham – tamhi tatahaa bolihod hanialgah tolgoi uvduh setgel tavguiteh zereg zoviuruud tur zuur ilerdeg.Edgeerees ailgui tuushtai baival udalgui ene ni arildag.
Мессэж 7
Oorinhoo eruul mendiin bolon hairtai humuusiinhee toloo tamhiig orhij bui tand bayar hurgej amjilt husey. Delgerenguig www.telemedicine.mn



Холбоосууд