Артерийн гипертезийн удирдамж

2008 оны 10-р сарын 09

Монгол оронд артерийн гипертензи нь /АГ/ зүрх судасны өвчлөлийн дотор тэргүүлэх байрыг эзэлж байна. Манай судлаачдын АГ-г илрүүлэх тандалтын судалгаанаас үзэхэд 40-өөс дээш насны хүмүүсийн 4 хүн тутмын нэгд нь АГ илрэх төлөвтэй байгаа юм. 1990-ээд оны судалгааны дүнгээс үзэхэд 35-аас дээш насанд хот, хөдөөд ЗСӨ 28.2%, үүнээс артерийн гипертензи /АГ/ 23.6-33.2%, зүрхний ишеми өвчин /ЗИӨ/ 1.4-18.9% бүртгэгдэж байсан /1/ бол Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төвөөс гаргасан эрүүл мэндийн статситикийн мэдээгээр 2001 оныг 1997 онтой харьцуулахад цусны эргэлтийн тогтолцооны өвчний тохиолдлын тоо 1.4 дахин нэмэгдсэн байна. Зүрх судасны тогтолцооны өвчний дотор АГ, ЗИӨ, архаг хэрх өвчин эхний гурван байрыг эзэлж, сүүлийн 5 жилд АГ 1.9%-иар, ЗИӨ 5.5%-иар нэмэгджээ.

 

Судлаач А. Өлзийхутагийнхаар /1990/ АГ нь өндөр дунд уулын бүс нутагт 30%, тал хээрийн бүсэд 16.8% тохиолдож, тархинд цус харвах буюу хомсрох өвчнөөр нас барагсдын 85,5-86% нь АГ-тэй байжээ /5/.

 

² Монголчуудын дунд тохиолдож буй АГ-ийн 50% нь шинж тэмдэг б ү дэгтэй, АГ-тэйгээ мэдэхгүй, ба мэдсэн ч эмчлүүлэхгүй явж байгаад хүндрэх нь их байна. Хангай болон говийн бүсэд оршин суугчдын дунд АГ-ын тархац 5:1 байна ² хэмээн судлаач Г.Дэжээхүү судалгаандаа дурьдсан байдаг. Зөвхөн клиникийн III эмнэлэг дээр хийсэн судалгаанаас эзэхэд нийт нас баралтын 48%-ийг зүрх судасны тогтолцооны өвчин, эзэлж байгаа бөгөөд түүний дотор АГ 43%-ийг эзэлж байгаа /Д.Сэржээ нар 2001/.

 

Иймээс Монгол дахь АГ-ийн тархалт, халгаат х үчин зүйлийг /ХХЗ/ бууруулах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.

 

log1 Дэлгэрэнгүй




Холбоосууд