Епидемиологи
Зүрхний архаг дутагдлын тархалтын талаар их судлагдсан боловч шалтгаан болон улс орнуудад харилцан адилгүй тархсан байдал нь бага судлагдсан байна. Жишээлбэл: Европ тивд архаг зүрхний дутагдалтай хүмүүс хүн амын 0.4-2 хувийг эзэлж тэдний дундаж наслалт 74 байдаг бол монголын нєхцєлд архаг зүрхний дутагдлаар євчилсєн хүмүүсийн дундаж наслалт байна.
Хурц ба архаг зүрхний дутагдлын талаархи зарим ойлголтууд
Архаг зүрхний дутагдлын хүндрэл ихэнхдээ хурц хэлбэрээр илэрдэг. Хурц зүрхний дутагдал гэдэг утгаар бид хурцаар илэрч буй уушигны хаванг нэрлэдэг хэдий ч үүнийг кардиогений шок болон бусад артерийн даралт гэнэт буурах, олигури, захын хєлдєлт зэрэг хам шинжийн үед үүсэх хурц зүрхний дутагдлаас ялгах нь тун чухал юм. Тиймээс хурц зүрхний дутагдал гэдэг нэршлийг хэрэглэхийн оронд шууд кадиогений шок эсвэл хурц уушигны хаван гэж нэрлэвэл зохилтой.
Диастолын ба систолийн зүрхний дутагдал
Архаг зүрхний дутагдлын ихэнх тохиолдолд зүрхний ишеми євчний улмаас зүүн ховдлын агших чадвар буурсан байдаг. Зүрхний агших чадварыг харуулсан үзүүлэлтүүд/EF ejection fraction, EDV end diastolic volume/ хэвийн байгаа боловч євчтєнд зүрхний дутагдлын шинж тэмдэг илрээд байгаа тохиолдолд диастолын зүрхний дутагдал байна гэж тааварлаж болох юм. Диастолын зүрхний дутагдал нь ихэвчлэн настай хүмүүст илүү давамгай тохиолдох ба харин залуу хүмүүст тохиолдох нь ховор. Ихэнх диастолийн зүрхний дутагдалтай хүмүүст систолийн зүрхний дутагдал ба илэрч байдаг.
Тодорхойлолт
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг тодорхойлолт нь: Зүрхиний үйл ажиллагааны алдаглаас болж зүрх эд эрхтэний бодисын солилцоонд шаардагдах цусыг зохих хэмжээнд шахаж чадахгүй болсон зүрхний эмгэг физиологийн байдал юм. Архаг зүрхний дутагдлын оношлогоо нь клиник бодит үзлэг, євчний түүх болон зохих шинжилгээнүүдийн үр дүн дээр үндэслэнэ.
Зүрхний дутагдлын зонхилох шинж тэмдэгүүд нь
Ачаалалын үед амьсгаадах ядрах, эцэж турах, хєлийн шагайнаас эхлэн дээш хавагнах болон зүрхний үйл ажиллагааны алдагдлын бодит үзүүлэлтүүд тайван байхад илрэнэ.
Хүснэгт. Зүрхний дутагдлын шалгуур. Шалгуур 1 ба 2 үбх тохиолдолд үнэлэгдэнэ.
Гэхдээ зүрхний дутагдлын эсрэг эмчилгээнд жишээлбэл диуретик, нитрат уулгахад клиникт илрэх сайжрал нь онош баталж буй хэрэг биш харин шинж тэмдгийг бүдгэрүүлж оношлогоог хүндрүүлдэг тал бий. Иймээс архаг зүрхний дутагдал гэсэн онош баталгаатай тогтоодоогүй үед эмчилгээг эхлэх нь тохиромжтой бус юм. Учир нь ачааллын үед титэм судасны цусан хангамжийн дутагдлаас шалтгаалан илрэх маокардын дисфункци нь клиникт зүрхний дутагдлын амьсгаадалт шиг илрэх боловч эмчилгээ нь архаг ховдлын үйл ажиллагааны алдаглаас шалтгаалсан зүрхний дутагдлын эмчилгээнээс ялгаатай байдаг.
Зүрхний дутагдлын шалтгаан
Зүрхний дутагдал гэсэн онош бол сүүлийн шатны онош биш юм. Зүрхний дутагдалд хүргэсэн шалтгааныг илрүүлэх нь тун чухал байдаг. Архаг зүрхний дутагдал нь миокардын үйл ажиллагааны алдагдал, зүрхний хэм алдагдал, хавхлагийн эмгэгүүд, үнхэлцэг хальсны євчнүүд болон хэм єєрчлєгдсєнєєс шалтгаалж болох юм. Мєн цус багадалт, бєєрний болон бамбай булчирхайн эмгэг зарим кардиодепрессант эмийн үйлчилгээ зэрэг нь зүрхний дутагдалын ховор тохиолдох шалтгаан болдог. Уушигны хурц хаван отёк легких ба кардиогений шок нь архаг зүрхний дутагдалтай ихэнхдээ ижил шалтгаантай байх боловч ерикардын євчнүүдийн үед уушигны хурц хаван үүсэх нь ховор.
Архаг зүрхний дутагдлын гол шалтгаан бол зүрхний ишеми євчин ялангуяа зүрхний шигдээсийн улмаас систолийн үйл ажиллагаа алдагдах үйл явц юм. систолийн артерийн даралт ихдэлт, зүүн ховдолын гипертрофи, миокардын эсийн үхжил болон фиброз єєрчлєлт нь настай хүмүүсийн зүрхний диастолын дисфункци давамгайлсан дутагдлын зонхилох шалтгаан болдог байна. Зүрхний дутагдлын шалтгааны бүтэц нь үндэстэн ястан, газар зүйн байршлаас хамааран харилцан адилгүй байдаг.
Зүрхний дутагдлын зонхилох шалтгааны бүтэц.
Архаг зүрхний дутагдлыг хүндрүүлж клиникт шинж тэмдэг хурцаар илрэхэд дєхєм болгодог зарим хүчин зүйл байдаг. Їүнд. миокардын ишеми ихсэх, хавхлагын региргитацийн єєрчлєлт, уушигны эмболизм, инфекци, хэм алдагдал, бєєрний дутагдал, эмийн гаж нєлєє шингэн хэтрүүлэн уух давс, алкоголь хэтрүүлж хэрэглэх зэрэг єєрчилж болох хүчин зүйлс байх бєгєєд эдгээрийг арилгах нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг байна. Түүнчлэн эмийн сонголт хийхдээ євчтєний нас хүйс бусад эрхтэн системийн эмгэгийг харгалзан үзэх нь чухал. Жишээлбэл түрүү булчирхайн томролтой хүнд хүчтэй шээс хєєх эмчилгээ нь хурц шээс хаагдалтыг үүсгэж болох аюултай.
Архаг зүрхний дутагдалын патогенезд зүрхний үйл ажиллагааны алдагдал голлох боловч захын цусны эргэлтийн єєрчлєлт, бєєр, булчингуудын цусны эргэлтийн єєрчлєлт ихээхэн үүрэгтэй.Түүнчлэн нейроэндокриний єєрчлєлтүүд зарим цитокины идэвхижил ч архаг зүрхний дутагдлын үйл явцад нєлєєлдєг байна.
1. Зүрхний дутагдлын шинж тэмдэг/тайван үед ба ачааллын үед/
2. Зүрхний үйл ажиллагааны алдагдлын обьектив баталгаа /тайван үед/
3. /Хэрэв онош эргэлзээтэй байвал/ Архаг зүрхний дутагдлын эсрэг чиглэсэн эмчилгээнд илрэх хариу урвал