Зүрхний шигдээстэй өвчтнүүдэд хамгийн их сэтгэл зовоосон, аймшигтай зүйл нь түүний гэр бүлийн, удмын анамнезд зүрхний өвчтэй хүмүүс байсан гэдэгт байдаг бөгөөд түүнээс сэргийлэх олон арга зам байсныг хожим ухаардаг. Бүх зүрхний шигдээсийн 80% нь бусад эрсдэлийн хүчин зүйлтэй хавсарсан байдаг. Ихэнх зүрхний шигдээстэй өвчнүүд амьдралын хэвшлээ өөрчлөх өөрчлөлтөнд цочирдог. Бүх зүрхний шигдээсийн 30%-д нь давтан шигдээс үүсдэг ба энэ нь анхны шигдээсийн дараа эрүүл бус амьдралын хэв маягаа өөрчлөөгүйгээс болдог. Хэрэв та зүрхний шигдээсийн дараа үргэлжлүүлэн тамхи татах болон хооллолтын байдлаа өөрчлөөгүй бол таны давтан шигдээс үүсэх эрсдэл улам ихсэх болно. Эрсдэлийн бүх хүчин зүйлүүд хавсарсан тохиолдолд дараагийн 6 жилд нас барах нь 50:50 хувьтай байдаг байна.
Зүрхний шигдээсийг үүсгэх гол шалтгаан нь судасны хатуурал юм. Зүрхний титэм судасны 50-иас илүү хувь нь бөглөрсөн бол хүнд хэлбэр байдаг бөгөөд артерийн судас нь цусны бүлэн (a coronary thrombosis) эсвэл бляшкаар бөглөрсөн (a coronary occlusion) байдаг. Тохиолдлын 85% - д нь артери зөвхөн бляшкаар бөглөрсөн байдаг. Артерийн бүтэн бөглөрөл үүсээд 30 минутаас илүү болсон тохиолдолд зүрхний шигдээс үүсдэг. Зүрхний шигдээсийн үед бөглөрсөн артери хаана байна тэр хэсэгт хүчилтөрөгч болон тэжээл дутагдал үүсч миокарди үхжинэ. 6 долоо хоногийн дотор гэмтсэн хэсэгт сорвижил үүсч, улмаар тэр хэсгийн үйл ажиллагаа дахин сэргэдэггүй байна.
Зүрхний шигдээсийн үед илрэх гол шинж тэмдэг:
Цээжний төв болон нуруугаар дарж, базаж байгаа юм шиг болох , өвдөлт 2 минутаас дээш үргэлжлэх өвдөлт нь мөр, хүзүү гар луу дамжилт өгөх их хөлрөх
• толгой эргэх
• бөөлжис цутгах
• амьсгал бачуур
Дээрхи шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Зүрхний шигдээс үүссэн үед эхний 2 цаг дотор эмнэлгийн яаралтай тусламж авах нь чухал байдаг.