П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлгийн зүрх судасны төв оношлогооны хамгийн орчин үеийн түвшид хүрлээ.
2009 оны 03-р сарын 11
Монгол улсын алсын зайн анагаах ухааны анхдагч зүрх судасны төв төслийн хүрээнд П.Н.Шастины Төв эмнэлэг дээрх Зүрх судасны төвд шинэ шатны тоног төхөөрөмжийг суурилуулж зүрхний тасгийн эмч нарыг сургаж бэлтгэлээ.
Энэ хүрээнд 2003 онд суурилуулсан өнгөт допплер зүрхний эхо, болон зүрхний ачаалалтай бичлэгийн тоног төхөөрөмж дээр нэмээд зүрхний бичлэгийг 24 цаг хянах төхөөрөмж, даралтыг 24 цаг хянах төхөөрөмж, зүрхний эхо аппарат, эмийг өндөр нарийвчлалтай тари автомат тариур, яаралтай тусламжид хэрэглэгдэх дефибриллятор зэрэг тоног төхөөрөмжийг суурилууллаа.
24 цаг зүрхний цахилгаан бичлэгийг хянах төхөөрөмж нь 24 цагийн туршид зүрхний бичлэгийг хийж аливаа хэм алдагдлыг алдалгүй оношлох боломжтой, 24 цагийн туршид даралтын хянах төхөөрөмж нь 24 цагийн туршид тодорхой давтамжтайгаар даралтыг үзэж бүртгэх бөгөөд ингэснээр даралт ихсэсдэг болон ихэсдэггүй аль болохыг оношлох мөн 24 цагийн аль үед ихсэж байгаа, ууж буй эм нь үр дүнтэй байгаа эсэх зэрэгийг тодорхойлоход маш чухал юм.
Дефибриллятор буюу фибрилляци /зүрх зогсолт/-ийг болиулах аппарат нь зүрх судасны сэхээн амьдруулах эмчилгээний хамгийн чухал хэсгийн нэг юм. Энэ нь өвчтөнийг шууд хянах боломжийг олгохын зэрэгцээ зүрх зогсоход эмчлэх боломжийг өгдөг. Харин автомат тариур буюу эмийг өндөр нарийвчлалтайгаар өвчтөнд тарих төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжийн туслажтайгаар эмийг өндөр нарийвчлалтайгаар буюу минут тутамд өвчтөний кг жинд нь тохирсон хэмжээтэйгээр эм орж байхаар тохируулан тарих боломжтой багаж юм.
Зүрхний эхо аппарат нь Филлипс фирмийн HD11XE төхөөрөмж бөгөөд өнгөтөөр цусны урсгалын чиглэл, хурд болон даралтын зөрүүг харуулах, зүрхний агших чадварт нарийн үнэлгээ өгөх, болон зүрхнийг улаан хойлоогоор дамжуулан харах, зүрхэнд ачаалалтай эхо хийх гэхчилэн маш нарийн боломжуудаар цэнэглэгдсэн нь уг төвийн оношлогооны чадварыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд авчирч байна.
Дефибриллятор буюу зүрх зогссон үед сэхээн амьдруулах арга хэмжээний нэн чухал хэсэг болох энэхүү багаж юм. Энэхүү багаж нь өвчтөний зүрхний бичлэгийг шууд хянах боломжийг олгохын зэрэгцээ зүрх зогсоход эмчлэх боломжийг өгдөг.
24 цагийн туршид даралтын хянах төхөөрөмж.
24 цагийн туршид тодорхой давтамжтайгаар даралтыг үзэж бүртгэх бөгөөд ингэснээр даралт ихсэсдэг болон ихэсдэггүй аль болохыг оношлох, 24 цагийн аль үед ихсэж байгаа, ууж буй эм нь үр дүнтэй байгаа эсэх зэрэгийг тодорхойлоход маш чухал юм.
24 цаг зүрхний цахилгаан бичлэгийг хянах төхөөрөмж.
Энэ нь 24 цагийн туршид зүрхний бичлэгийг хийж аливаа хэм алдагдлыг алдалгүй оношлох боломжтой.
Италийн Кардиолайн фирмийн бүтээгдэхүүнүүд юм.
Автомат тариур буюу эмийг өндөр нарийвчлалтайгаар өвчтөнд тарих төхөөрөмж.
Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар эмийг өндөр нарийвчлалтайгаар буюу өвчтөний кг жинд нь минут тутамд тодорхой хэмжээтэйгээр эм орж байхаар тохируулан тарих боломжтой юм.
Солонгос улсын Ампалл фирмийн бүтээгдэхүүн
HD11XE аппарат
HD11XE аппарат нь зүрхний эхо аппарат дотроос өөрийн үзүүлэлт болон чадварын хувьд хамгийн сайн чанарын хувьд маш өндөрт жагсаж байна. Энэхүү эхо аппарат нь цусны урсгалын чиглэлийг өнгөөр ялгаж харуулаад зогсохгүй эдийн допплер, улаан хоолойгоор зүрхийг харах, ачаалалтайгаар эхо хийж зүрхний агших чадварыг илүү нарийвчлалтай дүгнэх зэрэг хамгийн орчин үеийн оношлогооны боломжуудыг бүрдүүлсэн багаж юм.
Филлипс фирмийн төхөөрөмж