8 аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв болон нэгдсэн эмнэлгүүдийн зүрх судасны кабинетэд шинэ тоног төхөөрөмжийг суурилууллаа.

2009 оны 03-р сарын 25
Зүрх судасны төв төсөл нь өөрийн хоёр дах шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд нэгдүгээр шатныхаа хэрэгжилтын хугацаанд төсөлд хамрагдаж байсан 6 аймгийн эмнэлэгт зүрхний эхо аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппаратуудыг суурийн компьютерийн хамт суурилуулан ажиллаж байсан бол энэ удаад төслийн 8 аймагт орчин үеийн зүрхний Өнгөт эхо аппарат, 24 цагийн зүрхний бичлэг болон 24 цагийн даралт хянах аппаратуудыг оношлогооны зорилгоор нэмэлтээр суурьлуулав. Үүний зэрэгцээ автомат тариур, дефибриллятор тоног төхөөрөмжийг эмчилгээний зорилгоор байрлууллаа.

Оношлогооны тоног төхөөрөмжүүд нь зураг, шинжилгээний үзүүлэлт дүгнэлтийг цахим хэлбэрээр CD, компьютерлуу гаргах чадвартай дижитал төхөөрөмжүүд юм. Иймд өндөр хүчин чадал бүхий бүрэн хамгаалагдсан суурин компьютерийг мөн өвчтөний мэдээллийг дамжуулж хэрэглэх зорилгоор уг төхөөрөмжүүдтэй холбон байршууллаа.

Төсөлд өмнө нь хэрэглэгдэж байсан 6 ширхэг эхо аппаратыг уг төслийн дүү төсөл болох Эх Нярайн тусламжид алсын зайн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд эх барих эмэгтэйчүүдийн кабинетэд шилжүүлэн, суурилуулж мөн тохиргоог хийж өглөө.

Төхөөрөмжийг суулгахын хажуугаар аймаг бүрт төхөөрөмжийг суурилуулж байх үедээ эмч нарт нь тусгай хэрэглээний сургалтыг явуулж хэрэглэх ур чадварыг нь бататгасну зэрэгцээ П.Н.Шастины Төв эмнэлгийн зүрх судасны эмч нарын хүчээр нийт 8 аймгийн эмч нарт зүрхний өнгөт эхо шинжилгээний аргачлалын тусгай сургалтыг сууртлуулсан тоног төхөөрөмж дээр нь зааж хичээллүүлэв.

Тоног төхөөрөмжийг суурилуулаад зогсохгүй тэднийг хэрэглэж, ажиллах эмч нарын мэргэжлийн сургалтыг чухалчилсан нь тоног төхөөрөмжүүд хэрэглэгдэж, тогтвортой ашиглагдах үндсэн суурь болж чадсан гэж дүгнэж байна. Үүний зэрэгцээ гагцхүү эмч нарыг сургаад зогсолгүй орон нутгийн эмнэлгийн инженерүүдийг тоног төхөөрөмжийн аюулгүй удаан ажиллагааг хангах, энгийн гэмтлийг оношлох засварлах сургалтыг явуулсан.

 




Medison 128 BW фирмийн эхо аппарат.

Төслийн нэгдүгээр шатны хүрээнд зүрх судасны кабинетэд хэрэглэгдэж байсан бөгөөд хоёрдугаар шатанд нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн кабинетэд шилжүүлэн өгч тохиргоог хийж ашиглалтанд бэлэн болгож хүлээлгэж өгөв





 



Филлипс фирмийн инженер бүх 8 аймагт очиж тоног иөхөөрөмжийг суурилуулсан бөгөөд орон нутгийн инженерүүдэд тоног төхөөрөмжийн анхан шатны оношлогоог хийх, засварлах болон удаан найдвартай ажиллагааг хангах тухайд сургалтыг явуулж байлаа.

Үүний зэрэгцээ зүрхний эмч нарт тоног төхөөрөмжийг ашиглах тухай сургалтыг мөн явуулж байв.


Зураг дээр Филлипс компаны инженер Михаил Попков орон нутгийн инженерүүдийн хамт
 



Инженерүүдийн нэгдсэн сургалтыг зохион байгуулсан юм.

Өмнөх шатны туршлага дээрээ үндэслэн төслийн хамт олон тоног төхөөрөмж суурилуулахтай холбогдуулан сургатанд их анхааран ажилласан бөгөөд сургалтыг олон хэлбэрээр явуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.


Зураг дээр бүх 8 аймгаас ирсэн инженерүүд Филлипс компаны инженерийн сургалтад хамрагдаж байна.


 





Тоног төхөөрөмжийг суурилуулахын хамтаар эмч нарыг орон нутагт нь шинээр ирсэн тоног төхөөрөмж дээр ажиллах зааврыг зааж өгч, тоног төхөөрөмж дээр бүрэн ажиллах чадвартай болгосон.


Зураг дээр Орхон аймгийн зүрх судасны эмч нар.



 




Филлипс компаны инженерүүд орон нутгийн эмч нарт тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаар аймаг бүрт сургалт явуулж, дадлага хийлгэж байлаа.



Зураг дээр Дорнод аймгийн зүрх судасны эмч




 




Эмч нарын нэгдсэн сургалтыг мөн Орхон, Дархан Уул аймгуудад П.Н.Шастины Төв эмнэлгийн зүрх судасны эмч нар зохион байгуулж явуулсан.




Зураг дээр 8 аймгийн зүрх судасны эмч нар Дархан-Уул аймагт



 



Холбоосууд