Баянхонгор аймаг

2014 оны 06-р сарын 02

 Баянхонгор


Тус аймаг 116,000 км² газар нутагтай 2012 оны байдлаар  83800 мянган хүн амьдарч байна.Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм.   Аймгийн төв нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.




Холбоосууд