Баян-Өлгий
Баруун талаараа Алтайн нурууныхяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруудагаж ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улстай225 км, зүүн талаараа Увсаймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховдаймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богдуулын Хүйтэн оргил(4374 м) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумынтөв (1301 м) юм. Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна.
Тус аймаг 45,704.89 км² газар нутагтай 2013 оны байдлаар 92.454 хүн амьдарч байна . Нийт хүн амын 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй (13 сум, 1 тосгон), нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог, аймгийн төв Өлгий хотод 32 мянгаад хүн оршин суудаг.
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
Манай аймаг Ховд аймгийн харьяанд байсанаа маршал Х. Чойбалсангийн санаачилгаар 1940 оны 8-р сард тусгай аймаг болон байгуулагджээ.1940 онд аймгийн хэмжээгээр 33300 хүн амтай 71 баг 7063 өрхтэй байжээ. Тэр үед тус эмнэлгийн төвийг “Докторын” эмнэлэг гэж нэрлэдэг байв. Тус эмнэлэг нь 1940 онд 18370 төгрөгийн төсөвтэй жилд 2815 ор хоног биелүүлж, 2875 хүнийг амбулаториор үзэж, эмнэлэгт 16 эх төрж байв. Ганц морин тэргээр хүнд өвчтөнийг зөөж эмнэлэгт хүргэдэг байв.
1960 оноос тус эмнэлэг нь 80 ортой 200 ажилчинтай, 20-иод их эмчтэй, 5 түргэн тусламжийн машинтай, 8 тасаг диспансертэй болж өргөжив. Энэ оноос эхлэн ерөнхий эмчийн орон тоотой болов. 1967 оноос эхлэн НЭ-ийн санхүү нь ЭХ хэлстэсээс тусгаарлагдаж, аж ахуй эрхэлсэн орлогч даргаар Хазез, няраваар Пүрэв нар ажиллаж байжээ.
Энэ хугацаанд нэгдсэн эмнэлэг нь бэхжин өргөжих, эмнэлгийн зориулалтын гурван давхар иж бүрэн тоног төхөөрөмжтэй шинэ барилга ашиглалтанд орж 242 гаруй ортой, 20 гаруй тасаг кабинет, диспансеруудтай, хүүхдийн 5 хэсэг түүнд үйлчлэх 8 авто машинтай, 74 их эмчтэй, бага эмч 20, сувилагч тусгай мэргэжилтэн-154 , бусад ажилтан-122, нийтдээ 350 гаруй эмч эмнэлгийн болон эмнэлгийн бусад ажилчидтай. Жилдээ алсын түргэн тусламжаар 7363, хотын түргэн тусламжаар 718, стационараар 77480 хүн хэвтүүлэн эмчилж, ор хоног 97,0% биелүүлж, амбулаториор 113804 хүн, урьдчилан сэргийлэх үзлэгэнд 55511 хүнийг хамруулан үйлчилгээ үзүүлж байна. Нэг жилд 208 эхэд хагалгаа хийж, 1290 эхийг эмнэлэгт төрүүлсэн байна.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн 20-иос доошгүй хувь нь эрдмийн болон мэргэжлийн зэрэгтэй байна.Үүнд:Мэргэжлийн зэрэгтэй эмч-28,үүнээс сувилагч-16,11-тэргүүлэх зэрэгтэй эмч,бусад нь ахлах зэрэгтэй.Эрдмийн тэнхимийн клиник профессор болон магистр цолтой эмч-11,магистр-5,доктрант-1.
Давуу тал нь:
· Хүний нөөцийн бодлогыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу эмнэлгийн эмч ажилчдыг дотоодод гадаададын эрүүл мэндийн салбарын байгууллагуудаар гэрээ хийж 11 эмч ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн.
· 2012-онд нийт 242 орыг орчин үеийн шаардлагын хэмжээнд нийцсэн ороор бүрэн шинэчилсэн
· Нэгдсэн эмнэлэгт сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан/кт,биохимийн бүрэн автомат,шээсний шинжилгээний бүрэн автомат,иммунологи аппарат,г.м/
· Бусад аймагт хийгдэггүй УБ хийгдэх хагалгаануудыг элэг, цөс, бамбай булчирхай ,түрүү булчирхай ,ясны хагалгаа яс хадах, шаардлагатай тохиолдолд тархи болон зүрхний хагалгаа хийж байна