Булган аймаг

2014 оны 06-р сарын 02

Булган

Тус аймаг 48,700 км² газар нутагтай 15 сумтай 2012 оны байдлаар  60800мянган хүн амьдарч байна.Хойт Монголын төв хэсэгт Хөвсгөл (Баруун, Баруун Хойд хэсгээрээ хилийн 1724 тоотоос Халзангийн худгийн гозгор хүртэл 290 км), Архангай (Баруун, Баруун Өмнөд хэсгээр Халзангийн худгийн гозгороос Цагаан Дэрс хүртэл 250 км), Өвөрхангай (Өмнөд хэсгээрээ Цагаан дэрснээс Салхитын холбоо хүртэл30 км), Төв (Өмнөд, Зүүн Өмнөд хэсгээр Салхитын холбоогоос Гэртийн тохой хүртэл 230 км), Сэлэнгэ (Зүүн, Зүүн хойд хэсгээр Гэртийн тохойгоос Хужиртын даваа хүртэл 220 км) болон Орхон аймгуудтай хиллэдэг ба ЗХУ-тай 1724 тоотоос Хужиртын даваа хүртэл 170 км урт газраар хиллэдэг байна.

Энэ нутагт Халх /96.3%/ түмний амьдралын хэв маяг, ёс заншил зонхилдог. Буриад /1.9%/, Өөлд /1.4%/, дөрвөд, дархад, баяд зэрэг цөөнх ястантайгаа хамтаар оршин байгалийн нөхцөл, нийгэм эдийн засгийн орчиндоо зохицсон аж ахуй, үйлдвэрлэл эрхлэн, өөр өөрсдийн өвөрмөц онцлог орон сууц, суурин газар, орчинг үүсгэн амьдардаг онцлогтой.
Эдгээрээс зонхилох хоёр ястан нь нутгаар ялгаран аж төрөх бөгөөд Халх ястан нь аймгийн Тэшиг сумаас бусад газар жигд тархсан байхад Тэшиг суманд нь цөөнх болсон буриадууд нь төвлөрөн суурьшдаг байна.




Холбоосууд