Дархан-Уул аймаг

2014 оны 08-р сарын 13

Дархан-Уул аймаг нь МУ-н хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327.5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70.7 % буюу 231.7 мянган га талбайг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг. Тус ахймгийн нутгаар Хэ:нтий нуруунаас эх авч Орхон голд цутгадаг Хараа, Зулзага, Царын гол, Ерөө, Орхон, Хүйтний голууд урсдаг.Агаарын температур 7-р сард 42.6, бага температур нь 1-р сард -43.7 хүрдэг. Далайн түвшнээс дээш 707 м өндөрт өргөгдсөн харьцангуй нам дор газарт байрлана.

Аймгийн төв Дархан хот нь МУ-ын томоохон аж үйлдвэрийн төв юм.Дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар – Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар- Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель , тоон системийн радио релдейний шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй

Нийт 91093 хүн амтай, үүнээс 74526 хүн Дархан хотод амьдардаг. Нийт хүн амын 64.5%-ийг 35 хүртлэх насны залуус эзэлнэ. Аймгийн хэмжээнд 24989 өрх байгаагийн 67.5 % нь нийтийн орон сууцанд амьдардаг.

Засаг захиргааны нэгжийн хувьд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол гэсэн 4 сум, 24 багтай.

 

Үзүүлэлт

Тайлбар

Аймгийн нэр

Дархан-Уул аймаг

Эмнэлгийн нэр

Нэгдсэн эмнэлэг

Эмнэлгийн орны тоо

320

Нийт амбулаториор үзүүлэгчдийн тоо

98517 /2013 оны байдлаар/

Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо

15378.5 /2013 оны байдлаар/

Зүрх судасны өвчнөөр үзүүлэгчдийн тоо

6443 /2013 оны байдлаар/




Холбоосууд