Дорнод аймаг

2014 оны 08-р сарын 14

Дорнод

Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 64 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373 байсан бол 2012 оны тооллогоор нийт хүн ам 74.7 болж буурчээ..

Дорнод аймаг тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг, Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг.

Тус аймгийн нутаг нь Далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн ухаа, гүвээ бүхий тал нутаг юм.

Тус аймаг засаг захиргааны 14 нэгж, 64 багтай, халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястанаас бүрдэх 74,7 мянган хүн амтай, үүнээс 55 гаруй хувь нь Чойбалсан хотод амьдарч байна. Хүн амын 70 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг.

14 сум төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. Төмөр замын Баянтүмэн тасгаас ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын Манжуур хотоор дамжин Европ, Зүүн хойд Азийн орнуудтай харилцах боломжтой.

Дорнод аймаг Монгол орны хамгийн дорно зүгт оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.

 

Бүсийн оношлогоо эмчилгээний төв

БОЭТ нь Дорнод, Сүхбаатар аймгийн төв, тэдгээрийн бүх сум, Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Батноров, Норовлин, Бэрх, Баян-Адарга сумдын газар нутаг 234.0 мянган км.кв, үйлчилгээний дундаж радиус 340 километрт оршин суух 146000 гаруй хүн амд үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн болон яаралтай тусламж үзүүлэх,  бүс нутгийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, анагаах ухааны судалгаа шинжилгээний ажил эрхлэх гол үүрэгтэй.

 

Тус БОЭТ нь 469 орон тоотой,  4 клиник, 24 үзлэгийн кабинет, 24 тасаг нэгжтэй, 322 ортой ажиллаж, их эмч 84 үүнээс нарийн мэргэжлийн эмч 73 (89.6%), ерөнхий мэргэжлийн их эмч 11, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн 214 ажиллаж байна.




Холбоосууд