Дундговь аймаг

2014 оны 08-р сарын 14

Дундговь

 

Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг, аймгийн төв Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг.

Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтдаг. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг.

          Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард – 16-19 градус, зуны сард +17-21 градус, жилд орох хур тундасны хэмжээ 95-150 мм ундаг. 

          Эртний далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газруудтай. 

          Аймгийнхаа ард иргэдийн ахуй амьдралын хэвшил, уламжлал, байгалийн онцлог давуу тал, нөөц бололцоотой уялдуулан улсдаа “Дуу хуурын өлгий нутаг” хэмээн алдаршсан.

 

Нэгдсэн эмнэлэг

    Тус эмнэлэг нь  аймгийн хүн амд үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сумын эмнэлгийг мэргэжлийн удирдлага арга зүй зөвлөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах, хөдөөгийн хүн амд  хоёрдогч шатлалын лавлагаа тусламжийг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, анагаах ухааны их дээд   сургуулиудын оюутнуудыг дадлагажуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.                                                       

Нийт 197 ажиллагсадтай. Их эмч-48, сувилагч 68, эх барих бага эмч 6,бага эмч 6,, эм зүйч 1, эм найруулагч 1, рентген техникч 1,лаборант 10, хоол зүйч 1,туслах болон үйлчилгээний ажилчид – 55,  Эмч нарын 80%,  сувилагч нарын 38% нь нарийн мэргэжил эзэмшсэн.

        Тус эмнэлэгт Анагаах ухааны магистр 3, клиникийн профессор 6, тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч 13, тэргүүлэх болон ахлах зэрэгтэй сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн 25 , гавьяат эмч 1 тус тус ажиллаж байна.   

Нэгдсэн эмнэлэг нь 11 тасагтай. Удирдлага санхүү, захиргаа аж ахуй амбулатори, дотор, хүүхэд, халдварт, төрөх эмэгтэйчүүд, мэс засал, хүлээн авах сэхээн эрчимт эмчилгээ, мэдрэл, үйл оношийн

Амбулатороор нарийн мэргэжлийн 15 кабинет тусламж үйлчилгээг үзүүлж байна. Жилдээ 5000 орчим хүн хэвтүүлэн эмчилж 40 гаруй мянган  ор  хоног ашигладаг. Алсын дуудлага  100 гаруй ,төвийн дуудлага 5000 орчмыг хүлээн авч үйлчилдэг ба 550 орчим мэс засал хийж, 700 орчим эх төрдгийн 80 орчим хувь нь хөдөө сумнаас ирдэг. Эхчүүдийн амрах байраар хөдөө сумын болон аймгийн төвийн өрх толгойлсон эмзэг бүлгийн жирэмсэн эхчүүдийг  хүлээн авч  үйлчилдэг Амбулаториор жилдээ 65000 орчим хүнд үзлэг хийж , 15000  орчим клиник,  6000 гаруй биохими, 2000 орчим сериологи, 10 гаруй мянган хүнд рентген  шинжилгээ, 150 орчим хүнд дурангийн шинжилгээ ,   9000 орчим хүнд ЭХО харалт хийдэг..Жилдээ 30 орчим литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмчилгээнд   хэрэглэж байна.

 Сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжүүдийг   оношлогоо, эмчилгээнд ашигласнаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд тодорхой ахиц гарч байна. Тухайлбал 3-р шатлалын эмнэлгүүдэд хийгддэг зарим төрлийн мэс заслуудыг амжилттай хийж байна.

 




Холбоосууд