Говь-Алтай аймаг

2014 оны 08-р сарын 14

Тус аймаг 141.400 км² газар нутагтай 2012 оны байдлаар  60900 мянган хүн амьдарч байна.Монгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км болж тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ.

Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг.

Говь-Алтай аймаг Засаг захиргааны нэгжийн хувьд 18 сум, 83 багтай. Аймгийн төв Алтай хот, 15.8 мянган хүн амтай. Аймгийн нийт хүн амын 49.2 хувь нь эрэгтэй, 50.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Аймагт 15.2 мянган өрх байгалийн 55.8 хувийг хөдөөгийн өрх эзэлж байна. Аймгийн хүн ам нь угсаатны хувьд бүхэлдээ халх угсаатнаас бүрдэнэ. Хүн амын овгийн байдлыг авч үзвэл Төв /ар халх/, Зүүн, Өмнөт, Баруун монголын овгуудаас тархан суурьшсан овгууд зонхилно. Тухайлбал Бэсүд, халх, Урианхан, Боржигон, харнууд, шарнууд, Олхонууд, Жалайр, Иөшөөбү,Өөлд, Хойд, Элжигэн гэх мэт олон овгууд байдаг.

Нэгдсэн эмнэлэг

Нэгдсэн эмнэлэг нь нийт 205 ортой, 296 ажилчинтай, 57 их эмчтэй. Тус эмнэлэг нь шинээр техник технологийн шинэчлэлүүд  хийгдэж  2014 оны 4 сард оношлогооны төв болж өргөжисөн. Нэгдсэн эмнэлэгт аймгийн нийт төрөлтийн 86% нь төрдөг. Одоогоор  эмнэлэгт ардын эмч 1, Гавъяат эмч 2, АУ ны Доктор 1, Докторант 2, АУ ны Магистр 2, Тэргүүлэх зэрэгтэй эмч 6, Ахлах зэрэгтэй эмч 19 ажиллаж байна.




Холбоосууд