Ховд аймаг

2014 оны 08-р сарын 14

Ховд

Тус аймаг 76.100 км² газар нутагтай 2012 оны байдлаар  87800 мянган хүн амьдарч байна. Ховд аймаг нь 17 сум, 91 багтай, хүн ам 78.4 мянга, 20.0 мянган өрхтэй жилдээ 91.6 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь нэг хүнд дунджаар 1.2 сая төгрөг буюу 1100 гаруй доллар ноогдож байна.

Аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 % буюу 64.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна. 7320 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж 15269 малчид МАА-н салбарт ажиллаж байна.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв, 16 суманд сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, орчин үеийн 50 ортой төрөх эмнэлэг, багуудын өрхийн эмнэлэг, Ач заяа хувийн эмнэлэг, эрүүл мэндийн төрөлжсөн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулжжилд дунджаар 13,3 мянган хүнд эмчийн үзлэг хийж, 21,5 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.Аймгийн хэмжээнд нийт 1057 эмч, эмнэлгийн  мэргэжилтэн  ажиллаж  байна.

.

Бүсийн оношлогоо эмчилгээний төв

 

 БОЭТ нь  нийт 22  үзлэг, оношлогооны кабинеттай 19 тасагтай  258 ортой  ажиллаж байна.

Их эмч -94,  Сувилагч, тусгай мэргэжилтэн -182

Бусад ажилтан-69

Үүнээс:

МУ-ын хүний гавъяат эмч -4: АУДоктор-1: Клиникийн профессор -11

Тэргүүлэх зэрэгтэй эмч-6:  Ахлах зэрэгтэй 9 эмч байна.  /Нийт эмч нарын 78 буюу  83.0% нарийн мэргэжил, 53 буюу 56,2% нь төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байна.  Цаашид нарийн мэргэжил эзэмших 9 буюу 9,6% байна

Нийт 182 сувилагч, тусгай мэргэжилтэнтэй. Үүнээс нарийн мэргэжлийн сувилагч  122 буюу  67 %- ийг эзэлж байна.

Нийт мэргэжлийн зэрэгтэй эмч  30  буюу 37,3 % мэргэжлийн зэрэгтэй  тусгай мэргэжилтэн  56 буюу 30,8%-тай байна.

 




Холбоосууд