Хөвсгөл
Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг.
Нийслэл Улаанбаатараас 779 км хол зайд оршдог.
Газар нутгийн хэмжээ 101,0 мян. кв.км.
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог
Уур амьсгал:Цаг уурын ангиллаар хангайн бүсийн уулархаг мужид багтдаг, цаг
агаарын хэлбэлзэл их, зуны хамгийн дулаан үе 7 дугаар сард +15-25 хэм, өвлийн хамгийн хүйтэн үе 1 дүгээр сард -24-49 хэм, зарим жилд -49-өөс -52 хэм хүрч хүйтэрдэг. Жилдээ нутгийн хойд хэсгээр дунджаар 300-400 мм, өмнөд хэсгээр 300мм хур тунадас буудаг.
Засаг захиргааны нэгж: 107,2 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 24 сум, 439 хоринтой, 1 тосгон, 125 баг, нийт 149 нэгжээс бүрддэг.
Хүн ам: Хөвсгөл аймаг нь 124613 хүн амтай бөгөөд монголын хамгийн олон хүн амтай бөгөөд халх, дархад, хотгойд, урианхай, буриад, тува-цаатан гэсэн 6 ястан амьдардаг олон ястны өлгий нутаг. Хүн амын 51,8% нь хот суурин газарт, 49,2% нь хөдөө амьдардаг. Хүн амын нягтшил-1,23 хүн/км.
Аймгийн ерөнхий боловсролын 35сургуульд 25918 сурагчид суралцаж, 37цэцэрлэгт 5325хүүхэд хүмүүждэг.
Нэгдсэн эмнэлэг
Орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон аймгийн Нэгдсэн эмнэлэг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгэг ард иргэддээ хүргэж, 24 сум, 10 өрхийн эмнэлэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө тусламж үзүүлж байна.