Төв аймаг

2014 оны 08-р сарын 14

Төв аймаг

Төв аймаг нь Монгол Улсын төвд оршдог. Нутаг дэвсгэр нь засаг захиргааны 27 сум 97 багтай. Аймгийн төв нь Зуунмод сум 15057 хүн амтай юм. тус  аймаг 74 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. 85340 хүн амтай. Засаг захиргааны хувьд 27 сум, 97 баг, 24672 өрхтэй. Аймагт 1 км квадрат нутагт 0.8 хүн ногдож байна.

1966 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Төв аймгийн төвийг орон нутгийн хот болгон “Зуунмод” гэж нэрлэн анхны даргаар нь С.Дашзэвэгийг сонгожээ.

Төр засгийн хуучин тогтолцоог өөрчилж хотын АДХГЗахиргааг 1992.10.05-нд татан буулгаж Зуунмод хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал  хотын Засаг даргын тамгын газар болгон өөрчлөн зохион байгуулжээ.

Монгол улсын Их хурлын 2003.01.02-ны өдрийн 01 тоот тогтоолоор Зуунмод хотыг “Төвийн бүсийн тулгуур төв”-өөр баталсан билээ

 

Нэгдсэн эмнэлэг

Тус Нэгдсэн эмнэлэг нь 11 тасаг нэгж, 6 албатай 292 ажиллагсадтайгаас их эмч 71, эмнэлгийн дунд мэргэжилтэн 112, үйлчилгээний болон бусад 109 ажиллагсадтайгаар 27 сум нэгжид үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. Тус Нэгдсэн эмнэлэг нь: Дотор 33, мэс засал 18, уламжлалт сэргээн засах эмчилгээ 10, төрөх 15, хүүхэд 20, арьс харшил 6, сүрьеэ 10, мэдрэл 18, халдварт 10, сэхээн 4, онош тодруулах 1 бүгд 145 ортой хэвтүүлэн эмчлүүлдэг 9 тасагт жилд 4839-5100 хүн эмчилж, 40289 ор хоног ашигладаг. Үзлэгийн 13 кабинет ажилладаг бөгөөд жилд дундажаар амбулаториор 98008 хүн үзэж, 479 эхийг эмнэлэгт төрүүлж байна. Тус Нэгдсэн эмнэлгийн хэмжээгээр жилдээ дундажаар алсын болон сумдын дуудлагад 336 удаа, төвийн түргэн тусламжийн дуудлагад 6162 удаа явж нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг.




Холбоосууд