Өвөрхангай аймаг

2014 оны 08-р сарын 14

 

Өвөрхангай аймаг

Аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 106 багтай, 32 мянган гаруй өрх, 112 мянган гаруй хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 7 мянган гаруй айл, өрх, 27 мянган хүн оршин суудаг.

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган км.кв, хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулстай, аймгийн нийт нутгийн 23.0 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог.

Сүүлийн жилүүдэд аймгийн хүн ам тогтвортой өсч, дундаж наслалт 67 гаруй байна.

   Ерөнхий боловсролын 30 сургуулийн 757 бүлэгт 23 мянган хүүхэд суралцаж, 31 цэцэрлэгийн 112 бүлэгт 3 мянга гаруй хүүхэд хүмүүжин суралцдаг.

     МУШУТИС-ийн аймаг дахь Технологийн сургуульд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 440 гаруй оюутнууд 6 мэргэжлээр, тус сургуулийн дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 16 мэргэжлээр 1400-аад сурагчид суралцдаг.  Аймгийн хэмжээнд Бүсийн оношлогоо эмчилгээний төв 1, сум дундын эмнэлэг 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сумын эмнэлэг 16, өрхийн эмнэлэг 6, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 4 тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Бүсийн оношлогоо эмчилгээний төв

 
 

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Сайн засаглал хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2001 оны 194-р тогтоолоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчин , материаллаг баазад тулгуурлан бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор байгуулагдсан.

Өнөөгийн байдлаар БОЭТөв 220 ортой, 314ажиллагсадтай, 4 клиник, 11 албадтай,, 83 их эмч,  сувилагч дунд мэргэжилтэн 163,  туслах ажилтан 68, үүнээс 31% нь мэргэжлийн тэрүүлэх болон ахлахзэрэгтэй эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Амбулатор-поликлиникийн 28 кабенатаар нарийн мэргэжлийн тусламж

үйлчилгээг төв, хөдөө, харъяаллын аймаг, сумдад үзүүлж байна




Холбоосууд