Үйл явдлын хураангуй

2008 оны 10-р сарын 20

ЗҮРХ СУДАСНЫ ТӨВ ТӨСӨЛ

 

Товч түүх
 

Монгол улсын Ерөнхий сайд Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн албан айлчлалынхаа үеэр 2001 оны 1 сарын 23 ны өдөр ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны Ерөнхий сайдуудын түвшинд төслийн ерөнхий зарчмууд дээр тохиролцоонд хүрсэн байна.

2 талт хамтын ажиллагааны гэрээний дагуу Люксембургийн засгийн газар “Зүрх судасны төв” төслийг хэрэгжүүлэхээр Люксембургийн хөгжлийн Агентлагийг 2001 оны 3-р сарын 19 ний өдөр томилсон байна.

 

1-р шат : Зүрх судасны төв төсөл

2001/01/23 Ерөнхий сайдуудын түвшинд ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурагдсан байна
2001/6 сар Төслийн зорилгыг тодорхойлов
2001/10 сар Төслийн үндсэн баримт бичиг боловсруулагдан гарав

 

Үйл ажиллагааны эхний жил

2002/1 сар

ЭМЯ-наас төслийн үндсэн баримт бичгийг сайшаан дэмжив
2002/7 сар Төслийг эхлүүлэх баг ирж ажиллав
2002/ 5сар Үйл ажиллагааны төлөвлөгөө бэлэн болж тоног төхөөрөмжийн тендер зарлагдлаа

 

Үйл ажиллагааны 2 дахь жил

2003/3 сар 6 Аймаг ШКТЭ дээр Тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэв
2003/7 сар Эрчимжүүлсэн сургалтууд эхлэв
2003/9 сар 6 аймгийн нэгдсэн эмнэлгээс интернэтээр өвчтөний мэдээлэл дамжуулан зөвөлгөө авч өгч эхлэв

 

Үйл ажиллагааны 3 дахь жил

2004/ 3 сар Төв болон хөдөө орон нутагт эрчимжүүлсэн сургалтууд дууслаа
2004/ 6 сар Төслийн анхны олон улсын онол практикийн бага хурал Улаанбаатарт зохион байгуулагдлаа

 

Үйл ажиллагааны 4 дэх жил

2005/ 5 сар Тусгай зориулалтын вэб сайт байгуулагдан эмч нарын алсын зайн сургалт эхэллээ
2005/ 6 сар Төслийн 2 дахь олон улсын онол практикийн бага хурал Телемедицин ба зүрх судасны өвчин нэртэйгээр зохион байгуулагдлаа
2005/ 6 сар Төсөл олонд танигдаж эхэллээ
2005/ 9 сар Люксембургийн парламентийн дарга болон гишүүдийн төлөөлөгчид
Монгол улсад хийсэн албан айлчлалын үер ирж төслийн үйл ажиллагаатай танилцав
2005/12 сар 2-р шатны төслийн саналыг нарийвчлан боловсрууллаа

 

Үйл ажиллагааны 5 дахь жил

2006/3 сар Төслийн 2-р шатны бэлтгэл ажил эхэллээ
2006/6 сар Төслийн үргэлжлэлийн талаар ажлын хэсгийн дүгнэлт гарлаа
2006/6 сар Улаанбаатарт “Телемедицин ба зүрх судасны өвчлөл-3” 3 дахь онол практикийн бага хурал зохиогдов
2006/10 сар Их Британи Улсын Эзэн хааны Анагаах Ухааны Хүрээлэнд зохион байгуулагдсан олон улсын хуралд төслийн үр дүнгийн талаар илтгэл амжилттай тавигдлаа
2006/12 сар НҮБХАС –аас Эх нярайн эрүүл мэндийг хамгаалахад телемедицина хэрэглэх төслийн саналаа боловсруулав
2007/3 сар Төслийн 1-р шатны төгсгөл
2007/5 сар Зүрх судасны төв төслийн 2 талт хамтын ажиллагааны гэрээ болон Эх нярайн эрүүл мэндийн төслийн олон талт хамтын ажиллагааны гэрээ хийгдлээ

 

2-Р ШАТ ХАМТАРСАН ТӨСӨЛ

2007/ 6 сар Төслийн бичиг баримтыг эцэслэн, боловсон хүчнийг бүрдүүлэн бэлдлээ
2007/ 7 сар Телемедицин ба зүрх судасны өвчлөл 07 олон улсын хурал 4 дэх жилдээ зохион байгуулагдав
2007/ 11 сар Тоног төхөөрөмжийн тендер, программ хангамж бэлтгэгдэж эхлэв
2007 /12 сар Олон улсын түвшинд эмч нарын сургалтыг үргэлжлүүлэх шинэ шат эхэллээ
2008/ 1-6 сар Эмчилгээ оношлогооны цахим программ хангамж нарийвчлан боловсруулагдаж сургалт эхлэв
2008/ 4 сар Гадаадад эмч нарыг мэрэгжил дээшлүүлэх сургалтууд эхэллээ
2008/7 сар 2 төслийн Хамтарсан Удирдах Зөвлөл байгуулагдлаа Телемедицин 08 олон улсын хурал НҮБХАС-ийн Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төсөлтэй хамтран зохион байгуулав
2008/ 7 сар Зүрхний Олдмол Гажигийн талаарх олон улсын онол практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
2008/ 7сар Телемедицин ба зүрх судасны өвчин онол практикийн хурал амжилттай зохион байгуулагдлаа
2008/ 8 сар 2 төсөл хоёулаа бүрэн хэрэгжиж эхэллээ

 

ТӨСЛИЙН ЗОРИЛГУУД БОЛОН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

 

Товч түүх

Монгол улсын Ерөнхий сайд Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн албан айлчлалынхаа үеэр 2001 оны 1 сарын 23 ны өдөр ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны Ерөнхий сайдуудын түвшинд төслийн ерөнхий зарчмууд дээр тохиролцоонд хүрсэн байна.

2 талт хамтын ажиллагааны гэрээний дагуу Люксэмбургийн засгийн газар 1 сая еврог төсөвлөн “Зүрх судасны төв” төслийг хэрэгжүүлэхээр Люксембургийн хөгжлийн Агентлагийг 2001 оны 3-р сарын 19 ний өдөр томилсон байна.

 

Эрүүл мэндийн бодлого: 2001 оны 5 сард төслийн зорилгыг тодорхойлон 2001 оны 10 сард төслийн бичиг баримтыг албан ёсны болгосон байна. Төслийн ерөнхий загварийг Эрүүл Мэндийн Яамны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Үндэсний Эрүүл мэндийг хамгаалах технологийг боловсруулж хэрэгжүүлэх” 8-зорилт, “Мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин болон орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан эмчилгээ оношлогооны төвүүдийг эдийн засгийн бүсүүдэд байгуулах” 9-р зорилтод тус тус нийцүүлэн боловсруулсан юм.

Эрүүл мэндийн гол зорилго нь Монгол улсад зүрх судасны өвчлөлтийг бууруулах, орон нутгийн эмнэлгүүдэд зүрх судасны өвчний оношлогоо, эмчилгээ, хяналтын чанарыг дээшлүүлснээр хөдөө орон нутгаас төв рүү шаардлагагүй зардал өндөртэй шилжүүлэгдэх өвчтөний тоог бууруулах юм.

Уг зорилгод хүрэхийн тулд тусгай зориулалтын вэб хуудас болон телемедициний сүлжээг ашиглан хөдөө орон нутаг дахь эмч нарт мэргэжлийн өндөр түвшиний мэдлэг туршлагыг хүртээх арга замыг сонгосон юм.

Дархан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай гэсэн зургаан аймгийн Нэгдсэн Эмнэлэг/Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон Улаанбаатар хотын Шастины нэрэмжит Төв Эмнэлгийг Эрүүл Мэндийн яамнаас сонгон төслийн эхний шатанд хамруулсан нь Монгол улсын хүн амын ихэнх хэсэг болох буюу 2/3д үйлчлэх боломжтой болгосон юм.

Төслийн 1-р үе шат нь анх 2004 оны12-сард дуусахаар төлөвлөгдөн, 954000 еврогийн төсөвтэй байсныг 2005 онд 1 жилээс дээш хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан нь 2-р шатны төслийн саналыг боловсруулахад чухал ач холбогдолтой болсонюм. Хоёр дугаар шатны төслийн гол зорилго нь эхний шатанд Зүрх судасны оношлогоо эмчилгээний салбарт олж авсан дадлага туршлагаа нэмэгдүүлэх мөн төслийн туршилтын загварыг өргөтгөх байлаа. 2-р шатны саналыг боловсруулахад чухал ач холбогдолтой болсон.

 

Түүнчлэн 2-р шатны төсөл нь газарзүйн хувьд тэлэн төслийн 1-р шатны 6-н аймаг дээр Орхон, Дорноговь гэсэн 2 аймгийг нэмж хамруулсан байна. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн хувьд Зүрх судасны төв төсөлтэй адил төстэй Эх нярайн эрүүл мэндийн төслийг сонгон НҮБХАС-тай хийсэн гэрээний дагуу Зүрх Судасны Төв төсөлд хамрагдсан аймгуудад хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Төслийн үйл ажиллагаа

 

Үйл ажиллагааны зарчимууд: Эдгээр зарчимууд нь алсын зайн анагаах ухаанд ихэнхдээ тохиолддог үндсэн зарчимуудаас нэлээд ялгаатай. Үүнд: Өндөр үнэтэй хэт боловсронгуй тоног төхөөрөмж ашигласан бодит хугацааны шууд дамжуулалтын оронд энгийн цахилгаан холбоо болон интэрнэтийн ачаалал бага үе буюу шөнийн цагаар автоматаар шилжүүлэх боломж бүхий программ хангамжийг ашиглах.

Сүлжээ нь төвөөс хөдөөрүү ярилцахад бус, харин хөдөө орон нутгаа сонсоход хэрэглэгдэх ёстой. Төвийн эмнэлэг рүү шилжүүлж буй хүний тоог багасгаснаар нь амжилтыг хэмжих.
Сургалтын агууламж нь мэдсэн байвал зохистой гэсэн мэдлэгийн шалгуураар бус харин тухайн цаг үед эмч нарт хэрэгцээтэй байгаа мэдээллээр хангахаар боловсруулах. Учир нь энэ нь зайнаас сургах систем бус, зайнаас сурах систем юм.

 

Үйл ажиллагааны бүтэц: Интернэтийг түшиглэн төслийн аймгуудыг Зүрх судасны төвтэй холбох сүлжээ байгуулагдсан:

  1. Сүлжээг ашиглан төслийн аймгуудын эмч нар зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүдийн мэдээллийг, зүрхний хэт авиан зураг, зүрхний цахилгаан бичлэгийн хамт цахим хэлбэрээр Зүрх судасны төв рүү илгээн асуулт хариултын хэлбэрээр зөвлөгөө авч байна.
  2. Тусгай зориулалтын вэб хуудас нь эмч нарт ажлын байран дээрээ тасралтгүй өөрсдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ашиглах сургалтын материал болон мэргэжлийн мэдээ мэдээллээр хангах мөн нээлттэй форум нь хоорондоо харилцан санал бодлоо чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлсэн.
  3. Төсөл бүхэлдээ хөдөө орон нутгийн эмч нарын хэрэгцээ шаардлагыг хангахад зориулагдан зохион байгуулагдсан. Ийм ч учраас уг төсөл нь эмч нарын өөрсдийнхөө мэдлэг ур чадвараа дээшлүүлэх өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх зорилгоор гардан хэрэгжүүлэн хөгжүүлж байгаа ажлын хэрэгсэл болж чадсан байна.

 

Төслийн үйл ажиллагааны үндэс: Уг төслийн төв нь П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг дээр төвлөрөн ажиллаж байна. Төслийн үйл ажиллагааг нэг талаас Төвийн зүрх Судасны тасгийн эмч нар нөгөө талаас хөдөө орон нутгийн эмч нар явуулж байна. Эх нярайн эрүүл мэндийн төсөл нь ЭНЭМ-ийн судалгааны төв дээр төвлөрөн Төвийн эх нярайн эмч ажилтнууд болон хөдөө орон нутгийн эмч нар явуулна. Төслийн үйл ажиллагааг монгол эмч ажилтнууд төслийн зохицуулагчийн удирдлаган дор төслийг бүрэн хариуцан хэрэгжүүлж байна.

 

Чиглэл: Хоёр төсөл нь Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаар удирдуулсан Хамтарсан Удирдах Зөвлөлийн удирдлаган дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Хамтарсан Удирдах Зөвлөлд ЭМЯ-ны төлөөлөл, хандивлагчийн засгийн газрын төлөөлөл, хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөлөл, төслийн үндэсний зохицуулагчид багтана. Энэ хамтарсан удирдах зөвлөл нь үйл ажилгааны зарчмын хувьд адил төстэй төслүүдийг уялдуулан нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангахтуршилтын загвар болох, цаашид бусад телемедициний чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийг хамруулах зорилготойгоор байгуулагдсан.

Хоёр төсөл адил аймгуудад хэрэгжиж байгаа нь зохион байгуулалт удирдлага гэх мэт олон үйл ажилгаагааны хувьд хөрөнгө мөнгө цаг хугацааны хэмнэлттэй, хөдөө орон нутаг харилцан хамтарч ажиллах боломжтой болох юм.

 

ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ШАТАНД ГАРСАН ГОЛ ҮР ДҮНГҮҮД

Тоног төхөөрөмж: 6-аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн түвшинд Зүрх судасны хэт авиан аппарат, дижитал ЗЦБ-н аппарат нэг компьютерийн иж бүрдлийг суурилуулан интернэт сүлжээнд холбон ашиглалтанд оруулсан. Төвийн хуьд илүү нарийн оношлогооны төхөөрөмжөөр тоноглогдсон.

 

Орон нутгийн сургалт: ОХУ-ын Новосибирск хотоос уригдан ирсэн орос профессорын удирдлаган дор 12 эмчийг /аймаг бүрээс 2/ 6 долоо хоногийн хугацаатай зүрхний хэт авиан шинжилгээг хийх эрчимжүүлсэн сургалтанд хамруулсан.

 

Гадаад орнуудын сургалт: Төвийн 2 зүрх судасны эмчийг Люксембургийн Их Гүнт Улсад 8 сарын хугацаатай Зүрхний хэт авиан шинжилгээний болон зүрх судасны эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан. Төслийн үйл ажиллагаанд оролцсон эмч бүр 1 сар ОХУ-ын Новосибирск хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж чадсан.

 

Сургалтын материалыг хөдөө орон нутгийн эмч нарын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулсан. Эмчилгээ оношлогооны энгийн алгоритмууд тусгай зориулалтын вэб хуудсан дээр нийтлэгдсэн байна.

 

Хурал семинарууд:
 

1. Орон нутаг
Төслийн эмч нар болон мэргэжилтнүүдийн ээлжит 6 дугаар сарын уулзалтыг онол практикийн бага хурал маягаар зохион байгуулж ирсэн бөгөөд хуралд АВЛОМ Санте ТББ-ын эмч нар идэвхитэй оролцож ирсэн. Энэхүү ээлжит хурал нь төслийн хэдхэн эмч мэргэжилтнүүдийг тухайн үедээ хамруулж байсан бол одоо мэргэжил нэгтнүүдийн цугладаг шинжлэх ухааны том үйл ажиллагаа болжээ. Бага хурлыг 2008 оны 6 сард НҮБХАС-ийн Эх нярайн эрүүл мэндийн төсөлтэй хамтран зохион байгуулсан юм.

 

2. Олон улсын
Төслийн хүрээнд хэрэгжүүлж ирсэн загварыг Лондон хотод Эзэн Хааны Анагаах ухааны Хүрээлэнд 2006 онд танилцуулан шилдэг илтгэлийн шагналыг гардан авчээ /Төслийн үндэсний зохицуулагч, Доктор Д. Мөнгөнчимэг/.

 

 

ЭМЧИЛГЭЭ ОНОШЛОГООНЫ ДАДЛАГЫН ЯВЦАД ГАРСАН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД

 

Асуулт хариулт: Эмч нарын үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлт гарсаны нэг нь өөрийн мэдэхгүй зүйлээ асуулт хариултын хэлбэрээр лавлан зайнаас зөвлөгөө авах болсон явдал юм. Уг үйл явц, хандлагыг байнга дэмжиж төслийн зүгээс шаардлагатай багаж хэрэгсэлээр ханган, кредитээр урамшуулсанаар тэдэнд зориулж бэлтгэсэн материалыг улам бүр шинээр ашиглахад түлхэц болж байна.

 

Бие даан суралцах: Эмч нар өөрийн хэрэгцээ шаарлагын дагуу вэб хуудсан дээрээс
материал хайдаг болсон нь бас нэгэн өөрчлөлт гарсаныг харуулж байна.

 

Өөртөө итгэх итгэл: Эмч нар уг төсөлд хамрагдсанаар ажлын дадлага туршлагын үр дүнд олж авсан мэргэжлийн ур чадвар болон мэдлэгийн хувьд өөртөө итгэлтэй болсон нь хурал семинарын үед хэлэлцүүлэгт оролцож буй болон орон нутагт хийгдэж буй өвчний оношлогоо эмчилгээ сайжран төв рүү шилжүүлэх өвчтөний тоо буурснаар харагдаж байна.

 

 

ТӨСЛИЙН 2 ДУГААР ШАТ

Төслийн 2 дугаар шатанд тоног төхөөрөмжийг шинэчлэх, сургалтын материалыг үргэлжлүүлэн бэлдэх, вэб хуудасаа дахин шинэчлэх, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг бүх эмч нарт зохион байгуулах зэрэг үндсэн үйл ажиллагаан дээр дараахь гурван үндсэн асуудлыг нэмсэн юм.

 

Төслийн өргөтгөл: Телемедицинийг нэвтрүүлэх арга зам болон өдөр тутамын үйл ажиллагааны хэрэгсэл болгох үйл явцыг албан ёсны болгон баримтжуулсанаар энэхүү лавлагаа баримтыг анагаах ухааны бусад чиглэл салбарынханд хүртээл болгох. НҮБ-ийн Хүн Амын Сангаас хэрэгжүүлж буй Эх, нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж буй нь дээр дурдсан үйл ажиллагааны эхлэл - туршлагын загвар болж байна.

 

Төслийн зохицуулалтын чиглэл: Өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд туслах ,хамтын ажиллагааг санал болгох зэргээр бусад төсөл хандивлагчнарыг татан оролцуулж үйл ажиллагааг өргөтгөн зохицуулах нь хамтран ажиллагч талуудын гүйцэтгэх үүргийг хялбарчлах төдийгүй эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлтийг үзүүлэх боломжтой байгаа юм.

 

Хамтын ажиллагааг хөгжүүлэх: Хандивлагч болон хандивлагч байгууллагуудтай холбоо тогтоохоос гадна бүс нутгийн их дээд сургуулиудтай хамтран Монголын бусад эмч мэргэжилтнүүдийг анагаах ухааны судалгаа шинжилгээнд татан оролцуулах нь нэн чухал байна. Үүний тулд бүс нутгийн их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг тогтоож, цаашид хамтын ажиллагааны харилцан солилцоог хялбарчлан тогтмолжуулах юм. 1-р шатанд ОХУ-н Новосибирск хоттой хамтран ажиллаж байсан бол 2-р шатанд 2007 оны 12 сард Тайваны Олон улсын сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан.

 

ИРЭЭДҮЙД

Төслийг үргэлжлүүлэх учир нь .........
 

Цаашид үргэлжлүүлж болох шинэ сэдлүүд:

Боломжуудыг бүрэн ашиглах нь: Хүн ам төвлөрсөн бүсүүдийг уг төсөлд хамруулсаны дараа хамгийн алслагдсан сум нэгжийн хүн амд үзүүлэх үйлчилгээг эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэх. Үүний тулд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг суурилуулан сургалтуудыг зохион байгуулах.

Гар утасны тусламжтай хэрэглэж болох хөнгөн хялбар загваруудыг судалж цаашид ашиглах. Ингэхдээ энгийн хямд боломжуудыг ашиглан чухал үр дүнд хүрч болно гэдэг төслийн философийг даган мөрдөх ёстой.

 

Хүчээ нэгтгэх: Теле харилцаа холбооны чиглэлээр хамтран ажиллаж байгаа төслүүдийн хамтын ажиллагааг сайжруулан харилцан туршлага солилцох үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, эрүүл мэндээс өөр салбарт ч өргөтгөх боломжийг хайх.

 

Шинэ технологи нэвтрүүлэх: Орчин үеийн нарийн технологи, аргачлал хэрэгцээтэй байгаа /зүрхний мэс засал г.м/ салбаруудыг хамрахын зэрэгцээ энгийн тоног төхөөрөмжийг ч бас ашигласаар байх гэх мэт олон олон...

Монгол Улс шиг өргөн уудам газар нутагтай оронд алсын зайны холбоо харилцааг ашиглах нь нэн тохиромжтой, зайлшгүй чухал, үр ашигтай, хүртээмжтэй зэрэг олон чухал давуу талууд байгаа ба энэ нь олон хүрээг хамарч болох боловч хөгжлийнхөө эрт үед байгаа болохоор цаашид хийх зүйл маш их үлдэж байна.




Холбоосууд