Антикоагулянт эмчилгээний үе дэх түгээмэл асуулт хариулт

2017 оны 11-р сарын 22

Варфарин

 

Эмээ уухаа мартсан бол яах вэ?

Хэрэвээ та эм уух цагаа мартсан ба дараагийн тун уух хугацаанаас өмнө байвал тэр даруй эмээ ууна. Харин дараагийн өдрийн эм уух цаг болсон бол давхарлаж ууж болохгүй ба зөвхөн тухайн өдрийн тунг ууж хэрэглэнэ.

 

Өвдөлт намдаах эмүүд: толгойн өвдөлт эсвэл ямар нэгэн өвдөлтөд ямар төрлийн өвдөлт намдаах эмүүд уух вэ?

Ацетаминофен буюу   та бидний мэдэж байгаагаар Poldanmig, Tylenol гэх эмүүд      боломжтой

Варфарин ууж байгаа тохиолдолд хоногийн дээд тун 2000мг-ээс хэтрэхгүй

=4 ширхэг өндөр тунтай шахмал /500мг/

=6-7 ширхэг энгийн тунтай шахмал /325мг/

Үрэвслийн эсрэг дааврын бус эмүүдийг хэрэглэж болохгүй: ибупрофен, аспирин, напроксен ба аспирин агуулсан эмүүд /alkafen, /

 

Бусад эмийн харилцан үйлчлэл: шинэ эм ууж эхэлж байгаа бол?

Олон эмүүд варфаринтай харилцан үйлчлэлд ордог ба таны ууж байгаа варфарин эмийн тунд өөрчлөлт оруулж болно. Ихэнх хэрэглэгддэг эмүүдийг дор үзүүлэв.

INR-ийн хэмжээг нэмэгдүүлж магадгүй =варфарины тунг бууруулах шаардлагатай

·         Сульфаметаксозол/Триметоприм /Септрин, Ко-тримоксазол/

·         Метронидазол /Метрогил/

·         Эритромицин

·         Флуконазол /Фунголон/

·         Амиодарон /Кордарон/

INR-ийн хэмжээг бууруулж магадгүй=варфарины тунг нэмэгдүүлэх шаардлагатай

·         Доксациллин /антибиотик/

·         Рифампицин

·         Карбамезапин

·         Фенобарбитол

INR-ийн хэмжээг ихэсгэж эсвэл бууруулах эмүүд

·         Фенитойн

Харилцан үйлчлэл үзүүлж болох олон төрлийн эмүүд байгаа тул шинэ эм ууж хэрэглэх бол үргэлж эмчээсээ асууж байх нь чухал.

 

Нэмэлт бүтээгдэхүүн: ургамлын гаралтай эм уух бол варфарины тунд өөрчлөлт оруулах уу?

Ургамлын гаралтай нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнүүд нь жороор олгох эмүүдтэй харилцан үйлчлэл нь судлагдаагүй байдаг тул эмчээсээ эм ууж эхлэхээсээ өмнө асууж байх нь чухал.

Варфарин эмийн заавар дээр цөөн тооны ургамлын гаралтай эмүүдийн харилцан үйлчлэлийг бичсэн байдаг.

·         Хүн орхоодой, сармисны ханд гэх мэт бэлдмэлүүд нь варфарины үйлдлийг нэмэгдүүлдэг.

·         Ко-энзим Q10 нь варфарины үйлдлийг бууруулдаг.

·         Загасны тос/омега 3 гэх мэт өөхний хүчил, витамин Е зэрэг нь варфарин хэрэглэж байгаа үед цус алдах эрсдлтйг нэмэгдүүлдэг.

 

Витамин К гэж юу вэ? Варфарин ууж байхад идэх зүйлсээ өөрчлөх хэрэгтэй юу?

·         Витамин К нь бүх төрлийн хоол хүнсэнд агуулагддаг мөн таны бие витамин К –г үйлдвэрлэж байдаг. /витаимин нь кали биш ба калийн ионы хувирал юм./

·         Витамин К нь бууцай, цэцэгт байцаа, хурган байцаа гэх мэт ногоон навчит хүнсний ногоо ба элгэнд өндөр агууламжтай байдаг.

·         Та иддэг хүнсээ өөрчлөх хэрэггүй, харин витамин К өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнийг тохируулж хэрэглэх хэрэгтэй.

·         Доорх жагсаалтад хүнсний бүтээгдэхүүнийг үзүүлэв.

Хүнсний ногоо

Хэрээний нүд(Д)

Авокадо  (Д)

Цэцэгт байцаа(И)

Хурган байцаа(И)

Байцаа  (И)

Ягаан байцаа(M)

Навчит байцаа  (И)

Түүхий цикари(И)

Бруссел хурган байцаа(И)

Байцаа  (И)

Түүхий ногоон сонгино(И)

Түүхий навчит байцаа(И)

Ногоон сонгино(И)

Түүхий салат навч(И)

Яншуй (И)

Жигнэсэн ногоон вандуй(Д)

Түүхий бууцай(И)

Цагаан луувангийн навч(И)

Түүхий усан ногоо(И)

 

Өөр тос

Маргарин (Д)

Майонез  (И)

Ургамлын тос(И)

Салатны тос(И)

Наранцэцэгийн тос(И)

Амтлагч

Дарсан огурцы(Д)

Товчлол : (И) - Их (Д) – Дунд  (Б) – Бага

 

 

 

 

Аялал: аялалд явахад анхаарах зүйл бий юу?

1.     Аялалаас өмнө сайтар бэлтгэл хэрэгтэй. Аялалын хугацаанд хүрэлцэхүйц хангалттай тооны эм авсан эсэхийг шалга. Эмийн сангаас аялалын багц нэмэлтээр авч болно.

2.    Цагийн зөрүүтэй газраар аялахаар бол варфарин уух цагаа тухайн улсын цагаар ижил цагаар уух нь илүү хялбар байх болно. Жишээ нь:  гэртээ варфариныг 18 цагт уудаг бол гадаадад мөн варфариныг 18 цагт уугаарай.

 

Цус алдалт: хамраас цус алдах, жижиг шархнаас цус алдах үед хэрхэн хялбар аргаар зогсоох вэ?

 Эмийн санд жоргүй олгох шарх наах бэлдмэл байдаг. Ямарч төрлийн шарханд цацаж хэрэглэх нунтаг бодис юм. Цусны бүлэгнэлтийг дэмждэг бодис бөгөөд шархны бүх хэсэгт түрхэж, 10 минут орчим даралт өгнө. Үүн дунд хамрын цус алдалтын үед хэрэглэх трунд мөн бэлэн байдаг.

 

 

Мэс ажилбар/Мэс засал

Гүүрийн арга:

Гүүрийн арга гэдэг нь мэс ажилбарын үед варфариныг зогсоож, оронд нь өөр бүлгийн тариагаар хэрэглэх бүлэгнэлтийн эсрэг эм/гепарин ба бага молекулт гепарин/ хэрэглэхийг хэлнэ. Эмч танд эмийг зогсоох ба дахин ууж эхлэх хугацааг хэлнэ. 

 

Аспирин ба мэс засал:  мэс заслын өмнө аспирин уухыг зогсоох уу?

Ямар нэг мэс засал, мэс ажилбарт орохын өмнө өөрийн хяналтын зүрхний эмч ба өрхийн эмчээс заавал эмүүдийг зогсоох шаардлагын талаар ярилцана.

 

Шүдний эмчид үзүүлэх:

Шүдний эмчилгээний энгийн аргуудад/цэвэрлэгээ, пломбо, бүрээс мөн шүдний сувгийн эмчилгээ/ варфариныг зогсоох шаардлагагүй. Хэрвээ та амны хөндийн мэс ажилбар, мэс засал хийлгэх гэж байгаа бол варфариныг урьдчилан  зогсоох хэрэгтэй. Хяналтын эмчээсээ хэзээ зогсоохыг асуух ба шүдний эмч тань таны варфарин уудгийг мэддэг эсэхийг лавлах хэрэгтэй. Шүдний эмчилгээний дараах жижиг цус алдалтыг тогтоох аргууд:

·         Амандаа хүйтэн ус хийх

·         Хэсэг газарт нь трундаар эсвэл цайнаа хандаар даралт өгөх

·         Цусны бүлэгнэлт дэмжих шингэнээр амаа зайлах/эмчээс асуух/

·         Амаа угаахдаа хүчтэй угаахгүй байх

·         Хатуу хүнсний бүтээгдэхүүн ба халуун хүнснээс татгалзах

 

Бусад

 

Ксарелто :варфариныг орлуулах шинэ эмүүд гарсан гэсэн, ямар эм бэ?

Прадакса/дабигатран/ нь шинэ төрлийн цусны бүлэгнэлтийн эсрэг эм ба 2010 оноос хэрэглэхийг зөвшөөрсөн. Энэ эмийг 65-аас дээш настай хавхлагын бус шалтгаантай тосгуурын жирвэгнээт хэм алдагдалтай өвчтнүүдэд зөвлөдөг. 150мг –аар өдөрт 2 удаа ууж хэрэглэх ба  INR –ийг хянах шаардлагагүй. Үүнд бусад эмийн харилцан үйлчлэл варфариныг бодвол бага ба хоолны дэглэмд өөрчлөлт оруулахгүй боловч үнэ өртөгийн хувьд өндөр ба эмийн сангаас авсан хэлбэрээр нь хадгална. Эмийн хайрцагт дамжуулан хадгалж болохгүй. Бусад мэдээллийг эмчээсээ асууна уу.

Ксарелто/ривароксабан/ шинэ цусны бүлэгнэлтийн эм ба 2011 оноос хэрэглэхийг зөвшөөрсөн. Хавхлагын бус шалтгаант тосгуурын жирвэгнээт хэм алдагдалтай ба өвдөг ба түнхний мэс засалд орсон өвчтнүүдэд цусны бүлэн үүсэхээс сэргийлэх зорилгоор зөвлөнө. 20мг аар өдөрт нэг удаа ууж хэрэглэх ба INR-ийг хянах шаардлагагүй.  Илүү мэдээллийг эмчээсээ лавлана уу.

 

 

 

 

TumblrYouTubeLinkedInGoogle+TwitterFace Book




Холбоосууд