Зүрхний дутагдлын аль нэг зовиур илрэх нь анхаарах асуудал биш байж болно. Харин дараах шинж тэмдгүүдээс нэгээс олон зовиур илэрч байвал танд өмнө нь зүрхний өвчин оношлогдож байгаагүй ч эрүүл мэндийн ажилтанд хандан зүрхний шинжилгээнүүд хийлгэх хэрэгтэй. Зүрхний олдмол дутагдал нь зүрхний дутагдлын нэг хэлбэр бөгөөд тогтмол эмэн эмчилгээ шаардагддаг.
Хэрэвээ танд аль хэдийн зүрхний архаг дутагдал оношлогдсон бол өөрийн хяналтыг үргэлжлүүлж, шинэ шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн ажилтанд хандаж үзүүлэх хэрэгтэй.
Шинж тэмдэг |
Танд илэрч болох мэдрэмж |
Яагаад үүсдэг вэ? |
Амьсгал богиносох(диспнеа гэж нэрлэнэ) |
Ачааллын үед/ихэвчлэн/, тайван үед эсвэл унтаж байхад амьсгалахад хэцүү болох, гэнэт эхэлж нойрноос сэрээнэ. Дээш харж хэвтэхэд амьсгалахд хүнд байх ба цээж өндөрдөхөд, босч суухад дээрдэнэ. Мөн өглөө сэрэхэд бие суларч ядрах зовиур илэрч болно. |
Зүрх бүрэн ажиллаж чадахгүйн улмаас уушгины венд /уушгинаас зүрхэнд цус орох том судас/цус эргэн дүүрч ачаалал үүсгэснээс үүсэх зовиур. Үүний улмаас уушгинд шингэний ачаалал нэмэгдэнэ. |
Тогтмол ханиалга ба хяхтнаж амьсгалах |
Цагаан эсвэл ягаан судалтай цэртэй ханиалгана. |
Уушгинд шингэний ачаалал нэмэгдэж, хавагнаснаас үүснэ./дээрхтэй адил/ |
Биеийн хэсгүүдэд хаван үүсэх |
Тавхай, шагай, шилбэ эсвэл хэвлийгээр хавагнаж, жин нэмэх. Гутал барих мэдрэмж төрнө. |
Цусны эргэлт удааширч, зүрхэнд очих цус буцан урсаж, венийн судсанд цус эргэн дүүрснээс эдэд шингэн хуримтлагдана. Бөөрний цусан хангамж буурч цуснаас давс, ус эргэн шимэгдэлт буурснаас эдийн хаван нэмэгдэнэ.
|
Бие сулрах, ядрах |
Дэлгүүр хэсэх, шатаар өгсөх, алхах, хүнсээ зөөвөрлөх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд цаг үргэлж ядарч сульдах мэдрэмж төрнө. |
Биеийн эдүүдэд хүрэлцээтэй цусыг зүрх түгээж чадахгүй улмаас үүснэ. Бие махбод эдэд шаардлагатай бодисын солилцоог хийж чадахгүй. Ялангуяа их биеийн булчин болон тархи. |
Хоолны дуршил буурах, дотор муухайрах |
Ходоод орчим цанхайх, өвдөх мэдрэмж |
Хоол боловсруулах системд цусан хангамж багассанаас хоол боловсруулалт буурна.
|
Толгой эргэх, сэтгэн бодох чавдар буурах |
Мартамхай болох ба орчны харьцаа буурах мэдрэмж. Асрагч болон ар гэрийнхэн хамгийн их анхаарах шинж тэмдэг. |
Зарим эрдсүүдийн цусан дах хэмжээ өөрчлөгдснөөс үүснэ. Жишээ нь: давм ихсэх нь толгой эргэлтийг нэмэгдүүлнэ. |
Зүрхний цохилтын тоо ихсэх |
Зүрх дэлсэх, энэ нь өөрт зүрхний цохилтоо мэдрэх, давчдах зовиур өгнө. |
Цусан хангамжийг сайжруулах зүрхний дасан зохицлын дүнд зүрхний цохилт олширдог. |