Жил бүрийн 9-рсарын 29-ны өдрийг “Дэлхийн зүрхний өдөр” хэмээн дэлхийн олон улс бүрдтэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэ өдөр дэлхийн улс орны бүх иргэд нэгэн уриан дор нэгдэж, Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийг таниулж, тэдгээрээс хэрхэн татгалзах, эрүүл амьдралыг хэв маягийг хэвшүүлэх талаар зөвлөж, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.
Энэ жил дэлхийн бүх ард түмэн Нийгэм, хайртай хүмүүс, бүгдийн төлөө зүрх судасны өвчнийг бууруулахын тулд чин сэтгэлээсээ хичээж Зүрхээ эрүүл байлгая уриан дор нэгдэж байна.
Дэлхийн зүрхний өдөр УГТЭ-ийнЗүрх судасны төвийн эмч нар УГТЭ-ийн поликлиникийн урд талбай дээр 200 гаруй иргэдийн Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг илрүүлж, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, зөвлөгөөг өгч, тараах материал тараах, 40 гаруй иргэдэд зүрхний дутагдлын эрт илрүүлэг хийж үнэ төлбөргүй зүрхний эхо шинжилгээ хийв.
Мөн дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулан зүрхээ эрүүл байлгахад туслах эрүүл мэндийн зөвлөгөө, уриалгыг цахим хэлбэрээр Зүрх судасны төв Facebook хуудсаараа дамжуулан хүргэсэн. Үүнд: