ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2021

2021 оны 07-р сарын 30

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2021ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ, ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ ИЛГЭЭХ

 

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2021”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байна.

Бүтээлийг хүлээн авах хаяг, хугацаа

1.       Бүтээлийг info@cardiosociety.mnхаягаар2021 оны 08 сарын 25-ны өдрийг дуустал байнга хүлээж авна. Асууж тодруулах зүйлийг 99070537, 99040546 (ЗШТ-ийн их эмч Г.Мөнхтулга, Г.Мижидсүрэн) дугаарын утсаар лавлана уу?

2.       Материал хүлээн авах эцсийн хугацаа хэтэрсэн бүтээлийг хүлээж авахгүй тул анхаарна уу?

 

Илтгэлийн хураангуй, эмнэлзүйн тохиолдол хүлээн авах сүүлийн хугацаа:

·       2021 оны 08 сарын 25-ны өдөр дуустал

Илтгэлийг шалгаруулан хариу өгөх хугацаа:

·       2021 оны 09 сарын 10-ны өдөр

 

БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ

Бүтээл нь дараахь загвартай байна. Үүнд:

Бүтээл монгол хэлээр бичигдсэн байх.

Бүтээл А4 цаасан дээр зүүн талаас 2.5см, бусад талаас 2.0см зайтай, үсгийн фонт Arial, үсэгний хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.

Бүтээлийг зөвхөн Microsoft word (doc, docx) форматтай авна.

Бүтээл нь хүснэгт, зураг, номзүйг оролцуулан 3 хүртэл нүүр (цаасны хэмжээ А4)байна.

Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, том үсгээр, Bold хэлбэртэй), зохиогчийн нэрийг бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулна (үсгийн хэмжээ 10).

Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдийн ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.

 

Бүтээл дараах бүтэцтэй байна. Үүнд:

1.     Бүтээлийн гарчиг

2.     Зохиогч, албан газар, и-мэйл хаяг (1-р зохиогч)

3.     Түлхүүр үг (3-5 үг)

4.     Үндэслэл

5.     Зорилго

6.     Материал, арга зүй

7.     Үр дүн

8.     Дүгнэлт

9.     Ном зүй

Англи хэл дээрх хураангуй: Бүтээлийн англи хураангуйг 250 үгэнд багтаан бичсэн байх

Хүснэгт:Бүтээл нь 2-оос дээшгүй хүснэгт агуулсан байх. Хүснэгт нь гарчигтай, товч хураангуй мэдээлэл агуулсан, хуудас дамжаагүй байна.

Зураг:зурагны нягтрал сайн (300dpi), товч тайлбартай байна.

 

Шилдэг залуу судлаач эмчийг шалгаруулан грант олгоно.




Холбоосууд