Зүрх судлалын салбарын хамгийн том хурал болох “Европын зүрхний нийгэмлэгийн конгресс 2021” хурлын үеэр “Монголын зүрх судасны эмч нар”-ийн бэлтгэсэн тусгай өрөөрүү зочлох боломжтой боллоо. Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг (МЗСЭНН) нь Европын зүрх судасний нийгэмлэгийн "жинхэнэ" гишүүн байгууллага бөгөөд 2021 оны конгресс-д тусгай өрөөг ажиллуулж байгаа бөгөөд тус өрөөгөөр зочлох зааврыг хүргэж байна. МЗСЭНН-ийн өрөөгөөр зочилсноор та дараах мэдээллийг авах, илтгэлийг үзэх боломжтой: МУ-ын Зүрх судасны эмч нарын үйл ажиллагаа, танилцуулга бүхий мэдээлэл,МУ-ын Зүрх судасны эмч нарын үйл ажиллагаа, танилцуулга бүхий видео, Зүрх судасны үндэсний конференц 2021 хурлын хөтөлбөр, брошурыг татан авах боломжтой. Мөн тус хурлын үеэр та бүхэн МЗСЭНН-н онцлон сонгосон сэдвүүдийг үнэ төлбөргүйгээр сонсож хэлэлцүүлэгт оролцох Хурлын эрдэм шинжилгээний абстрактуудыг үнэгүй үзэх боломжтой боллоо