“ЗҮРХ СУДАСНЫ ЦОГЦ СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сургалт
2023 оны 05-р сарын 22
УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв, Сэргээн засах төв, Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбоо хамтран Нийслэлийн 9 дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн эмч мэргэжилтнүүдэд зориулан
“ЗҮРХ СУДАСНЫ ЦОГЦ СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сургалтыг зохион байгуулах гэж байна.
#Огноо: 2023 оны 5 сарын 26-ны өдөр 09:00 – 17:00 цагийн хооронд
#Байрлал: УГТЭ-ийн Эмнэлгийн мэргэжилтний сургалт хөгжлийн төв, Хурлын танхим
#Хамрах хүрээ: Нийслэлийн ЭМГ-ын харьяа 9 дүүргийн Өрхийн ЭМТ, Өрхийн эмнэлгийн эмч нар
#Багц цаг: 1 кредит
#Сургалтын хүрээнд, зүрх судасны сэргээн засах чиглэлээр онол болон хэлэлцүүлэг, дадлага бүхий 9 бүлэг дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:
1. Зүрх судасны өвчний тойм ойлголт ба зүрх цогц сэргээн засах менежмент
2. Зүрхний сэргээн засахад шаардлагатай үнэлгээ
3. Хөдөлгөөний жор боловсруулах үндсэн зарчим
4. Зүрх судасны эмгэгийн үеийн дасгал эмчилгээний үр нөлөө
5. Зүрх судасны эмгэгийн урьдчилан сэргийлэлт, эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээ
6. Зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн сэргээн засах эмчилгээний менежмент
7. Зүрх судасны эмгэгийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ
8. Зүрх судасны цогц сэргээн засах:
- Шим тэжээл ба хоол эмчилгээ;
- Амьдралын чанар ба сэтгэл засал эмчилгээ;
- Өвчтөний эрүүл мэндийн боловсрол ба өвчний хяналт;
9. Зүрх судасны цогц сэргээн засах тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ?
Бүртгэлтэй хамааралтай асуулт болон дэлгэрэнгүй мэдээллийг 99675731, 99073410 -аар болон https://cardiocenter.telemedicine.mn, Зүрх Судасны Үндэсний Төвийн фейсбүүк цахим хуудсаар авна уу.