Алсын зайн анагаах ухааны хамгийн чухал хэсгүүдийн нэг бол алслагдсан газар нутгаас эмч нар өөрсдийн өвчтөнүүдэд оношлогоо эмчилгээний зөвөлгөө авах явдал байдаг. Ийнхүү зөвөлгөө авах нь ард иргэдийн чирэгдэлгүүгээр, зайлшгүй хот суурин газарт шилжүүлэлгүйгээр орон нутагт нь оновчтой оношлож улмаар үр дүнтэй эмчилгээг хийх боломжийг олгодог.
Энэхүү тогтолцоо нь анхлан шуудан харилцааг ашиглан өвчтөнүүдийнхээ мэдээлэл, зөвөлгөөг солилцох замаар эхэлж байсан бол Монгол улсын хувьд email тогтолцоог ашиглаж байсан билээ.
Тэгвэл энэ удаад зүрх судасны төв төслийн багийнхан Франц улсын Epiconsept компанитай хамтран алсын зайн анагаах ухаанд ашиглах зорилгоор вэб-д суурилагдсан өвчтөний цахим түүхийг бүтээж үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
Вэб-д суурилагдсан програм хангамжийн хамгийн давуу тал нь өөрийн нэрнээс тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл өргөн уудам газар нутаг бүхий улсад уг програм хангамжийг ашиглахад компьютер мөн интэрнэт холболт байхад л хангалттай юм. Төвөөс програм хангамжийг бүрэн удирдаж шинэчлэн сайжруулж байх боломжтой бөгөөд энэ бүрт хэрэглэгчдийн компьютерт шинээр програм суулгаж байх шаардлагагүй юм.
Уг програм хангамж нь эмч нарийн өөрсдийн өвчтөний санг бүрдүүлэх боломжийг өгөх бөгөөд шаардлагатай үед өвчтөний тодорхой мэдээллийг сүлжээнд холбоотой ажилладаг 8 аймгийн зүрх судасны эмч нар болон П.Н.Шастины Төв эмнэлгийн зүрх судасны эмч нарт ил болгож оношлогоо, эмчилгээнд зөвөлгөө авах боломжийг бүрдүүлдэг.
Төсөлд хамрагдсан 8 аймгийн зүрх судасны кабинетүүд орчин үеийн зүрхний өнгөт допплер эхо, зүрхний дижитал цахилгаан бичлэгийн аппарат, 24 цагийн зүрхний цахилгаан билэгийн болон даралт хянах төхөөрөмжүүдээр хангагдсан бөгөөд эдгээр төхөөрөмжүүд нь шинжилгээний явцыг суурин компьютерт гаргах боломжтой билээ. Иймээс уг програм хангамжийг мөн эдгээр шинжилгээний зураг, дүгнэлтийг хавсаргах боломжтойгоор бүтээсэн нь эмч нар өөрсдийн хийсэн шинжилгээний үнэн зөв байдал болон дүгнэлт өгөх тал дээр мэргэжил нэгтнүүдээсээ зөвөлгөө авах боломжийг мөн бүрдүүлж байгаа юм.
Өвчтөний түүхэнд цөөнгүй асуултыг сонгох хариултын хамтаар өгсөн нь анагаах ухааны салбарт нэн чухал статистик үзүүлэлтүүдийг бодох боломжийг олгож байгаа юм. Жишээ нь өвчтөний оношийг олон улсын өвчний 10-р ангилалаар оруулах бололцоог олгосон нь ямар оношоор голчлон эмчид хандаж байгааг судлах боложтой байна.
|
|
Уг програм нь сүлжээнд бүртгэгдсэн нийт эмч нарийн сүлжээн дэх идэвхийг (нийт үзлэг хийсэн өвчтөний мэдээлэл, бусдад зөвөлгөө өгсөн болон бусдаас асуулт асуусан байдал) график үзүүлэлтээр харуулж байдаг бөгөөд энэ нь нийт эмч нарыг уг сүлжээнд идэвхи чармайлттай ажиллахыг идэвхжүүлж байх зорилготой. |
Оношийн олон улсын 10-р ангилалын дагууд өвчтөний оношийг оруулах боломжийг олгосон юм. Мөн хариултанд хэд хэдэн сонголтын боломж олгосон зэрэг нь өвчтөний мэдээлэл оруулах үйлдлыг хялбаршуулж байгаагын зэрэгцээ статистик боломжуудыг олгож байна. |
|
|
Олон удаагийн давтан үзлэг оруулах боломжтой нь
өвчтөнийг удаан хугацаагаар хянах боломжийг олгодог. |
Хайлтын системийг суурилуулж өгсөн нь эмч нар шаардлагатай өвчтөнийхөө түүхийг хайлтын системээр төвөггүй олох боложийг өгдөг. |
|
Уг програм хангамж нь шинээр орон нутагт суурилагдсан тоног төхөөрөмжөөр хийгдсэн үзлэг болон түүний дүгнэлт холбогдох зураг материалуудыг хавсаргах боломжтой.
Цаашид уг програм хангамжид эмийг олон улсын ангилалын дагууд оруулах болон эмийн стандарт зөвлөж буй тунг эмчид санал болгох зэрэг чадварыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. |