Америкийн цэвэршилт судлалын үндэсний төвийн сүүлийн уулзалтын үед цэвэршилтийн үеийн нүүр халуу оргих шинж нь липидын солилцоонд сөргөөр нөлөөлж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлэх магадлалтайг мэдэгдсэн байна. Нүүр халуу оргих болон липидын солилцоонд хамаарал ажиглагдаад байгааг анзаарсан тул Rebecca C.Thurson нар энэхүү байдлыг дэлгэрэүүлэн судалгааг хийсэн байна.
Үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгааны (Study of Women's Health Across the Nation - SWAN) мэдээлэлд анализ хийж үзсэн. Уг судалгаанд 42-52 насны 3 201 эмэгтэй хамрагдсан бөгөөд нүүр халуу оргих, шөнө хөлрөх, бага нягтралтай липопротейд, өндөр нягтралтай липопротейд, апо-липопротейд (apo-a), apo-b, триглицерид, эстрадиол болон фолликул идэвхжүүлэгч гормонуудыг шинжилж үзжээ.
Судалгаагаар нүүр халуу оргих шинж их илэрдэг эмэгтэйчүүдэд липопротейн (a)-аас бусад бүх липидүүд үнэн магадлалтайгаар ихэссэн байсан үр дүн гарсан байна. Энэхүү хамаарал нь таргалалт, яс үндэс, тамхилалт болон нийгэм эдийн засгийн нөхцөлийг арилгасанч хадгалагдаж үлдсэн байна.
Жишээ нь өмнөх 1-2 долоо хоногийн хугацаанд долоо хоногийн 1-5 өдөрт нүүр халуу оргисон эмэгтэйчүүдэд бага нягтралтай липопротейд нүүр халуу оргих шинж илрээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 48%-иар өндөр байсан байна. Уг судалгаагаар мөн өндөр нягтралтай липопротейд болон нүүр халуу оргих шинж хооронд хамаарал ажиглагдсан байна. Хэдийгээр HDL нь хамгаалах шинж чанартай гэж үздэг боловч энэ тохиолдолд HDL-ын хэмжээнд өөрчлөлт орж байсан бөгөөд үүний эцэст түүний хамгаалах чанар хадгалагдсан хэвээр байгаа эсэхийг цаашид судалж үзэх шаардлагатай байгаа хэмээн мэдэгджээ.
Судлаачид нь энэхүү судалгаа нь нүүр халуу оргилт липидыг өндөрсгөж байна гэж хэлэхгүй боловч нүүр халуу оргих шинж их илэрч байгаа эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, тамхинаас гарах, жин хасах, хоолны зөв дэглэм барих гэхчилэн эрсдэл хүчин зүйлсийн эсрэг эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна гэж дүгнэж байна.