П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүрхний эмгэг судлалын тасаг байгуулагдсанаас хойш 50 жилийн турш иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй тус эмнэлгийн ууган дотрын тасаг юм. Тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалт болон эрдэм шинжилгээний ажилд идэвхийлэн оролцдог.
2016 онд Европын Зүрхний Нийгэмлэгээс зүрхний архаг, цочмог дутагдлын удирдамжийг шинэчилсэн билээ. Энэхүү удирдамжинд өмнөх удирдамжаас зарчмын хувьд томоохон өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд эмчилгээнд шинэ эмийн бүлэг нэмэгдэж, инвазив эмчилгээний заалтыг улам тодорхой болгож өгсөн байна.





