П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүрхний эмгэг судлалын тасаг байгуулагдсанаас хойш 50 жилийн турш иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй тус эмнэлгийн ууган дотрын тасаг юм. Тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалт болон эрдэм шинжилгээний ажилд идэвхийлэн оролцдог.
Атеросклероз өвчин ямарч насанд илэрч болно. Титэм судасны аутопсийн судалгаанд 10-14 настай өвчтөний 8% -д өөхөн зурвас илэрсэн. Гэвч ихэнхи тохиолдолд эмнэл зүйн илрэл нь өөхөн зурвасын өөрчлөлт илэрсэнээс 30-д жилийн дараа гардаг бөгөөд зүрх судасны эрсдэлтэй хүмүүст илүүтэйгээр тохиолддог байна.





