Таргалалт, чихрийн шижинг сэргийлэх боломжтой

2008 оны 09-р сарын 27

Чихрийн шижин

Чихрийн шижин нь олон нөхцөл шалтгааны улмаас цусан дахь глюкозын хэмжээ ихэссэнээр ам цангах, их шээх шинж тэмдэгээр илэрдэг бодисын солилцооны өвчин юм.

Өвчин үүсгэх халгаат хүчин зүйлс:

• Биеийн жингийн илүүдэл

• Хөдөлгөөний хомсдол

• Архи

• Тамхи

 

Чихрийн шижингийн хэлбэрүүд:

• 1-р хэлбэр:инсулин дааврын дутагдлаас болдог хүүхэд залуучуудын дунд элбэг тохиолддог.

• 2-р хэлбэр: инсулин дааврын үйлчилгээний идэвхи суларснаас болдог. Хижээл насны хүмүүс илүү өвдөх хандлагатай. /Нийт өвчлөлийн 90%/

• Бусад эрхтэн системийн өвчний улмаас хоёрдогчоор үүсэх чихрийн шижин.

• Жирэмсэн үед дааврын өөрчлөлт болсноор цусан дахь глюкозын зохицуулга хямарснаас үүсэх жирэмсний чихрийн шижин.

Түгээмэл илрэх шинж тэмдэг:

• Ам цангах

• Их шээх

• Турах

• Ядрах

• Даралт ихсэх

• Хараа муудах

• Арьс идээлж үрэвсэх

Хүндрэл :

• Нүдний хараа муудах

• Бөөрний архаг дутагдалд орох-

• Мэдрэлийн талаас өөрчлөлт гарах

• Комд орж, ухаан алдах

• Хөл шархлах

Эмчилгээ :

• Хоолны дэглэм

• Хөдөлгөөн

• Эмийн эмчилгээ

• Инсулин эмчилгээ

Чихрийн шижингийн 2-р хэлбэрийн үндсэн шалтгаан болдог хүчин зүйл нь таргалалт юм. Дэлхийд 1 тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй байгаагаас 300 сая нь хэт таргалалттай байна. /БЖИ>30, Биеийн Жингийн Илүүдэл / Чихрийн шижин өвчнөөр анх оношлогдсон хүмүүсийн 80% нь илүүдэл жинтэй байна. Биеийн жин 1 кг-аар нэмэгдэх нь ЧШ-ээр өвдөх эрсдэлийг 5%-аар нэмэгдүүлдэг. Насанд хүрэгсдийн ЧШ-ийн 2-р хэлбэрийн өвчлөлийг илүүдэл жинг хасах замаар 80-иад % бууруулж болно.

Уг өвчнөөр өвчлөхгүй байхын тулд та,

• Амьдралын идэвхтэй хэмнэл

• Зөв зохистой хооллолт

• Идэвхитэй хөдөлгөөн

зэргийг амьдралдаа эрхэмлэн хэвшүүлээрэй




Холбоосууд