Мессеж зөвөлгөө 7

2009 оны 06-р сарын 07

Мессеж 1.
Эхний удаад давс бага хийсэн хоол амтгүй санагдаж болох ч хэдэн хоногийн дараа та энэ байдалд дасаж, хоол хүнс тань хэвийн сайхан амттай болж эхэлнэ иймд давсгүй хоол амтгүй биш юм

 

Мессеж 2.
Зарим хүнс их хэмжээний давс агуулдаг ч шорвог амтгүй байх нь бий.Жишээ нь жигнэмэг их чихэртэй байдгаас давсны амт дарагдсан байдаг.Иймд давс ихтэй бүхэн шорвог байх албагүйг анхаараарай

 

Мессеж 3.
Өдөрт хэрэглэх ёстой давсны 60% нь дэлгүүрээс худалдан авдаг бэлэн бүтээгдэхүүнд агуулагдсан байдаг. Иймд өөрсдийн хийх хоол, цайндаа маш бага хэмжээний давс хийх хэрэгтэй гэсэн үг юм

 

Мессеж 4.
Хоол хийхдээ давсыг олон төрлийн хүнсний ногоо ашиглаж, сармис, цагаан гаа, перец, гоньд, сонгин түүнчлэн нимбэгний хүчилийг хэрэглэн давсыг орлуулж болно

 

Мессеж 5.
Дэлгүүрээс хүнс сонгохдоо савалгаан дээрх найрлагыг заавал хараарай. 100г бүтээгдэхүүнд 0.5г түүнээс их давс агуулагдвал их, 0.5-аас бага грамм давс агуулсан бол давс багатай гэж үзнэ.

 

Бид урьдны зөвлөгөөгөө давсны хэрэглээндээ хэрхэн хяналт тавих вэ гэсэн асуулт тавиад өндөрлөсөн. Харин одоо энэхүү асуултандаа хариу авцгаая. 

 

Давстай холбоотой хоолны талаарх хүмүүсийн дунд илүүтэй тархсан 2 буруу ойлголтыг авч үзье л дээ. Юун түрүүн та, танай гэр бүлийнхэн эдгээр ойлголтоос ангижрах хэрэгтэй. БУРУУ

 

ОЙЛГОЛТ 1 - Давсгүй хоол амтгүй

 

Эхний удаад давс бага хийсэн хоол амтгүй санагдаж болох юм. Гэвч хэдэн долоо хоногийн дараа та энэ байдалд дасаж, эргээд л хоол хүнс чинь хэвийн сайхан амттай болж эхэлнэ. Харин ч их давсны улмаас зарим нарийн амт дарагддаг бөгөөд бага давс хэрэглэснээр урьд нь огт мэдэгддэггүй байсан төгс сайхан амтыг мэдэрч болох юм.

 

БУРУУ ОЙЛГОЛТ 2 - Давс хэр хэмжээтэй агуулснаас хүнсний шорвог байх эсэх нь шалтгаална

 

Зарим хүнс хэдий их хэмжээний давс агуулдаг ч шорвог амтгүй байх нь бий. Тухайлбал жигнэмэг их хэмжээний чихэртэй байдгаас давсны шорвог амт дарагддаг байна. Нөгөөтэйгүүр угаасаа таны давсны хэрэглээ өндөр бол барагтай л  шорвог зүйлийг мэдрэхгүй болчих нь бий.

 

Өдөрт хэрэглэх ёстой давсны 60% нь дэлгүүрээс худалдан авдаг бэлэн бүтээгдэхүүнүүдэд агуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн хийх хоол, цайндаа маш бага хэмжээний давс хийх хэрэгтэй гэсэн үг. Бага давстай ч хэрхэн амттай хоол хийх талаар бяцхан зөвлөмж өгье. Хоол хийхдээ аль болох олон төрлийн хүнсний ногоо ашиглаж, сармис, цагаан гаа, перец, гоньд, сонгины төрөл бүрийн хэлбэрийг хэрэглээд үзээрэй. Түүнчлэн лимон буюу нимбэгний хүчил нь давс орлох “шидтэй” байдаг.

 

Дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн сонгохдоо уут буюу хайрцаг дээрх найрлагыг заавал хараарай. 100 гр бүтээгдэхүүнд 0.5 гр түүнээс их давс агуулагдвал өндөр, 0.5-аас бага буюу ойролцоогоор 0.1 грамм давс агуулсан бол бага давстай гэж үздэг. Зарим бүтээгдэхүүний нүүрэн дээр тодорхой өнгөөр давсны хэмжээг заасан байх нь бий. Яг л замын гэрэл шиг, улаан-их, шар-дунд, ногоон –бага давстай гэдгийг илэрхийлнэ.

 

Талх, соус, бэлэн хоол, кетчуп, цуу, шарсан төмс /чипс/ даршилсан ногоо, самар, сүүлийн үед суурин газрын хүмүүс ихээр хэрэглэх болсон пицца, хачиртай талх, хиам, майонез, гахайн мах, бяслаг /чийз/, давсалсан загас, утсан мах зэрэгт давс ихээр агуулагддагийг санаж, эдгээр бүтээгдэхүүнүүдийг аль болох бага хэрэглэхийг хичээгээрэй. 

 

Эрүүл энхэд хүрэх бас нэгэн алхмыг танд танилцууллаа.
За тэгээд таны эрүүл мэнд зөвхөн таны гарт.




Холбоосууд