Зүрхний булчингийн жигд бус агшилтыг зүрхний хэт авиагаар оношлох

2008 оны 10-р сарын 09

Зүрхний дутагдал євчнєєр дэлхийн 22 сая хүн шаналж байгаа бєгєєд жил тутам 2 сая хүн шинээр бүртгэгдэж байна. Энэ євчний тохиолдол нас ахих тутам ихсэж 65 –с дээш насны 100 000 хүн тутамд 1000 хүн євддєг байна. Дунджаар зүрхний II-III зэргийн дутагдалтай хүмүүсийн 30% нь ховдол хоорондын дамжуулалт удааширч, зүрхний цахилгаан бичлэгт QRS интервал єргєссєн байдаг. Энэ удааширсан ховдлын агшилтыг ховдлын жигд бус агшилт / dyssynchony / гэнэ. Ийм євчтєний нас баралт нь QRS интервалийн үргэлжлэх хугацаатай пропорциональ байдаг байна.QRS- ийн єргєн .> 200ms үед нас барах риск нь QRS > 90 ms байгаа євчтєнєєс 5 дахин их байдаг нь судалгаагаар батлагджээ . Зүрхний цахилгаан дамжуулалт удаашрах нь зүрхний булчингийн нэгэн зэрэг жигд агшихгүй байх байнгын шалтгаан болдог бєгєєд зүүн хєлийн хориг илэрсэн үед зүүн ховдлын ар хажуу ханын агшилт удааширдаг.Энэ нь зүрхний гемодинамикийн үйл ажиллагааг улам бүр бууруулснаар хэвийн зүрхний дутагдалтай хүмүүсээс илүү их нас баралттай байдаг.

 

Жигд бус агшиж байгааг яаж таних вэ ?

 

ЭКГ –р үнэлэх
Зүрхний цахилгаан бичлэгт QRS интервалийн үргэлжлэх хугацааг хэмжих бєгєєд QRS- ийн єргєн 120 -150 ms хүрсэн тохиолд авч үзнэ. Гэвч энэ арга нь механик жигд бус агшилтийг үнэн зєв танихад хангалттай мэдрэг биш тул нэмэлт мэдээлэл шаардлагатай байдаг.

 

ЭХОКГ –р үнэлэх
Зүүн хєлийн хоригийн хамгийн гол шинж нь ховдол хоорондын таславчинд илэрдэг.

Үүнд:

1. Парастерналь М- моде
2. 2 хэмжээст харалтаар 4 хєндийг харна.

 

Зүүн ховдолд дамжуулалт саатсанаар баруун ховдол цагаас эрт агшиж баруунаас зүүн тийш таславч руу даралтын зєрєєгєєр түлхэх бєгєєд энэ нь QRS комплекстай давхцана. Парастерналь харалтаар динамик илрэл нь М-моде дээр таславч ар тийш огцом хєдєлдєг. Їүнийг таславчийн хошуу ч гэж нэрлэдэг.Дамжуулалт удааширсан зүүн ховдлын даралт ихсэж таславчийг баруун тийш эсрэг хєдєлгєнє.

 

Ховдол хоорондын жигд бус агшилт

 

Зүрхний эдийн допплер дүрслэлийн шинжилгээ / бол зүүн хєлийн хоригтой ховдол хоорондын жигд бус агшилтийг хурдан оношлоход хамгийн тохиромжтой шинжилгээ юм Зүүн ховдлын идэвхжилийн эхлэл ба түүний гарах хэсгийн идэвхжилийн эхлэл хоёрын хооронд дамжуулалт мэдэгдэхүйц удаан үргэлжилсний дүнд зүүн талын дамжуулалтийн удаашрал бий болно. Харин баруун ховдлын гарах хэсэг нєлєєлєхгүй . Уушигны артерийн / P pep / ба аортын /Ао рер/ хоёрын хоорондох ялгаа нь дундаж pre ejection мєчлєгийг ихэсгэнэ. Энэ энгийн хэмжилт нь QRS –н єргєнтэй шууд хамааралтай ба ихэнх євчтєнд QRS>150 ms байхад Dрер >40 ms байдаг. Дундаж мєчлєг 35 ms –с дээш байгаа бол ховдол хоорондын агшилт жигд биш байна гэж үзнэ.

 

Зүүн ховдлын доторхи жигд бус агшилт

 

Зүүн ховдлын орох ба гарах хэсгийн динамик нь зүүн ховдлын дамжуулалтын удаашрал гемодинамикт сєргєєр нєлєєлж буй тухай чухал мэдээллийг єгдєг.
Зүүн ховдлын жигд бус агшилтийг хэрхэн үнэлэх вэ?
1. 2 хавтаст хавхлагын орох хэсгийг PW допплер дээр харна.
Дамжуулалт удааширч жигд бус агшсаны үр дүнд диастолийн дүүрэлтийн хугацаа багасч ихэнхдээ Е ба А долгион нийлдэг. Хэдий тийм боловч диастолийн дүүрэлт нь зүрхний цохилтоос хамааралтай тул бради ба тахи илэрсэн үед болгоомжилно.

 

Диастолийн дүүрэлтийн зураг

 

2. Аортийн гарах хэсгийг PW / CW дээр хэмжинэ.
Аортийн VTI ба СО нь жигд бус агшилтийг үнэлэхэд євєрмєц индекс биш боловч гемодинамикийн үйл ажиллагаа сайжирч буй эсэхийг баталгаажуулахад ашигтай байж болох юм.
3. Зүрхний дутагдалтай євчтєнд Гисийн зүүн хєлийн хоригийн байнгын хүндрэл бол 2 хавтаст хавхлагын эргэх урсгал юм.Энэ эргэх урсгалын явц нь QRS –н єргєнтэй хамааралтай ихэсдэг байна.Урсгалын хурд нь >400ms байгаа үед зүрхний ресинхронизац эмчилгээнд явуулах заалттай.

 

Ресинхронизац эмчилгээ

Эмчилгээ нь ховдлын дамжуулалт удааширсан зүрхний дунд ба хүнд зэргийн дутагдалтай євчтєнд тохирсон сонголт бєгєєд зүрхний хүчилтєрєгчийн хэрэгцээг ихэсгэхгүйгээр жигд агших боломж олгоно.

 

Эмчилгээний арга

Зүрхний хєндийд пейсмейкер / суулгах

 

Эмчилгээнд дараах сонголтоор оруулна:

• Ховдлын жигд бус агшилт

• Эмэнд мэдрэг бус болсон дунд ба хүнд хэлбэрийн зүрхний дутагдал

• Зүүн ховдлын агших чадвар нилээд буурсан байх EF< 35%

• Зүүн ховдол тэлэгдсэн LVEDD і 55 –60 mm

 

Эмчилгээний үр дүн

• Таславчийн парадоксал хєдєлгєєнийг багасгана.

• Диастолийн дүүрэлтийн хугацааг ихэсгэнэ.

• Систолийн ємнєх 2 хавтаст хавхлагын эргэх урсгалыг багасгана.

• Зүүн ховдлын dp/dt –ийг сайжруулна

 

Ингэснээр зүүн ховдлын агших чадвар сайжирч эмийн эмчилгээ үр дүнтэй болно. Цаашилбал эмнэлэгт хэвтэлт 2 дахин багасч хэвтэх явцад ор хоногийн тоо цєєрдєг нь судалгаа




Холбоосууд