Кардиоритмометри

2008 оны 10-р сарын 09

(Зүрхний хэмийн хэлбэлзэл)

 

Кардиоритмометрийн задлан шинжилгээ хийх зүйл нь миллисекундээр хэмждэг ээлжит R шүдний хоорондын зай болно. RR-шүдний хоорондын зайн үргэлжлэх хэмжээ эрүүл хүмүүсийн хувьд ч гэсэн өргөн хүрээтэй байдаг. Энэ нь цүлхэний зангилааны үйл ажиллагааны байдал гаднын олон (зүрхнээс өөр) болон кардиалт хүчин зүйлсээс шалтгаалж байдаг. Саяхан болтол RR –ын хоорондын зайг задлан шинжилгээ хийх нь зүрхний хэмийн тоог (давтамжийг) гаргахад зайлшгүй чухал гэдэг байв. Гэвч одоо зүрхний хэмийн хэлбэлзэл нь вегататив мэдрэлийн системийн үйл ажиллагааг үнэлэх чухал хэрэгсэл гэх боллоо. Харин бусад тохтиолдолд зүрхний хэмийн шинж байдал тавилангийн (прогноз) чухал үзүүлэлт болж байна. Зүрхний хурц шигдээстэй өвчтөний цүлхэний ригид хэм насанд хүрсэн хүнд үүсэх нь хүндэрч, өвчтөнийн биеийн байдлыг эрс дордох нөхцөл болж болно.

 

Бусад тохиолдолд кардиоритмографи нь зүрхний хэм алдалтанд ялгаварт онош тавьж, хэм алдалтын эсрэг хэрэглэдэг эмийн үйлчилгээнд хяналт тавихад ашиглаж болно. Кардиоритмографийн бүтцийг схем 11-д үзүүлэв. Сүүлийн үед кардиоритмографийг эмнэлгийн ракикт эргэн хэрэглэх боллоо. Одоогийн байдаар оросод зүрхний хэмд задлан шинжилгээ хийх гурван хавсарга хандлага байна.

 

Схем 11

 

Кардиоритмографийн оношлогооны боломж

 

chem

 

1. Оросын болон гадаад оронд үйлдвэрлэсэн зүрхний цахилгаан бичлэгийн анализаторын тусламжтайгаар кардиоритмографи (КРГ) хийх;

2. Холтерийн (хоногийн) мониторчлол хийх;

3. Сүүлчийн нэг төрөл зүйл болох кардиоинтервалаграфи хийх шиг вариацийн ульсометр хийх

 

1968-1979 онд Р.М Баевский вариацийн ульсометрийн аргыг санал болгосон юм. Энэхүү аргыг М.Б Кубергер болон Н.А. Белоконг (1987) нар хүүхдийн өвчин судалж хэрэглэсэн байна. Гэвч энэ аргыг эргэн хэрэглэх болсон авч түүний ре резентативности-тай холбоотой олон зөрчил хуримтлагдаад байгаа юм. Энд хэрэглэж байгаа томъёо хэт энгийн, хоёрдугаарт үр дүн нь найдвар багатай байдаг нь задлан шинжилж байгаа зүрхний мөчлөгцөөн (100, зарим тохиолдолд 200) байдагтай холбоотой байж болох юм. Ойрын үед хэвлэлд бичигдсэн зүрхний хэмийн хэлбэлзлийг судлах арга цүлхэний (синусын) үү сэлтэй комлексийн дэс дараалалд задлан шинжилгээ хийхэд чиглэсэн байна. Тийм учраас зүрхний хэмийн хэлбэлзлийг (ЗХХ) тодорхойлохдоо цүлхэний хэмд задлан шинжилгээ хийж байна гэдэгт итгэлтэй байх ёстой. Гэвч бидний бодож байгаагаар судлаач байнгын эктоик хэмд төдийлөн анхаарал хандуулаагүй учраас вегетатив мэдрэлийн систем янз бүрийн түвшний эктоик төвийн үйл ажиллагаа хоёрын хоорондын хамаарлыг судлаж үзэх шаардлагатай байгаа юм. Зүрхний арвин их мөчлөгийг ком ютер дээр боловсруулах боломж бий. Ритмографийн зарим нэг чиглэл судалгааны объектийн хүрээнд байгаа бол харин судалгааны гарсан үр дүнг эмнэлгийн ракттикт нэвтрүүлэх шаардлагатай болоод байна. Кардиоритмографийн одоо хэрэглэж байгаа үзүүлэлтүүд насны найдвартай хэм хэмжээ байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байга юм. Холтерийн мониторчлолыг нэвтрүүлснээр кардиоритмометрийн хөгжилд шинэ түлхэц өгсөн. Хоногийн мониторчлолын шинжилгээний бүх программ ЗХХ-ийг задлан шинжлэх рограммтай байдаг. Гадаадын ном зохиолд үүнийг Heart Rate Variability (HPV) гэж тэмдэглэдэг. Гэвч цүлхэний хэмийн өөрчлөлтөнд хийсэн стандарт өнөөдрийг хүртэл алга байна. Тэр тусмаа хүүхдийнх алга. Зарим нэг фирмийн багажний хэмд задлан шинжилгээ хийх рограмм, түүнчлэн зарим нэг судлаачдийн судалгааны үр дүн хэт их, нарийн түвэгтэй байдаг тул рактикийн эмчийн нүд эрээлжилж, хэмийн өөрчлөлтийн учрыг олох гэсэн хүсэл нь төдхөн замхардаг. Түүнээс гадна математик статистикийн нэр томъёо хэрэглэсэн байх нь цөөнгүй. Нэлээд олон судалгааны ажилд энэхүү аргын хавсарга шинжийг сайн тодорхойлоогүй байдаг. Энэ номондоо санал болгосон бүх аргыг шүүн, стандартчилах зорилго тавиагүй болно.Энэ номын гол зорилго нь ЗХХ өргөн хэрэглэгддэг хэмжигдэх үүнийг тайлбарлаж тэдгээр нь хавсарга шинжтэй гэдгийг харуулахад оршинî.

 

log Дэлгэрэнгүй



Холбоосууд