Хүүхдийг хэрлэг өвчнөөс урьдчилан сэргийлэх

2014 оны 04-р сарын 22

                        

Хэрлэг өвчний 80% нь хүүхэд насанд буюу 7-15 насанд үүсэн цаашид зүрхний олдмол өвчин үүсэх шалтгаан болдог.

Хэрлэг өвчин  нь А бүлгийн В стрептококк нянгаар үүсгэгддэг бөгөөд  холбогч эдэд үрэвсэл үүсгэснээр ихэвчлэн зүрхний давхаргыг гэмтээнэ.

Энэ өвчин нь их төвөгтэй ихэнхи тохиолдолд ямарч шинж тэмдэггүй явагдаж байгаад сүүлдээ эрүүл мэндэд ноцтой хохиролыг учруулж болдог. Голдуу удамшлын хүчин зүйлтэй  холбоотой бага насанд үүснэ.

Гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, дунд чихний үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, скарлатин зэрэг стрептококкоор үүсгэгдсэн халдварын дараа үүснэ.

       

 

Ангинафарингитотитсинусит, скарлатин зэрэг стрептококкоор үүсгэгдсэн халдвар аваад удаагүй байгаа болон хэрлэг өвчин нь  хоорондоо нягт уялдаа холбоотой үүсдэг.

Хэрлэг нь хүн ам шигүү суурьшсан хот, суурин газар, сургууль гэх мэт хүүхдийн халдвар нэгээс нөгөөд тараах магадлал өндөртэй  газруудад тархах боломжтой.  Стрептококкын шалтгаант янз бүрийн өвчлөл  сургуулийн сурагчдын дунд 10-20% тохиолддог.

Халдварын эх уурхай 20-40% нь стрептококкын халдварын далд хэлбэртэй эсвэл шинж тэмдэггүй хэлбэртэй хүүхдүүд байдаг бөгөөд мөн энэ хүүхдүүд  хэрлэгээр өвдөх өндөр эрсдэлтэй.

Хэрлэгийн өвчлөл үүсэх өндөр эрсдэлд амьсгалын замын өвчнөөр удаан хугацаагаар өвчилсөн удамшлын хүчин зүйл (нэг гэр бүлийхэнд тохиолддог) мөн эмэгтэй хүүхдүүд болон залуучуудад элбэн тохиолддог.

Өвчний  шинж тэмдэг

Хэрлэг нь ихэвчлэн жилийн хүйтний улирал намрын сүүлээс хаврын эхэн сар хүртэлх хугацаанд илэрдэг бөгөөд 4-9 сард бараг илэрдэггүй. Өвчин халдвар авснаас хойш 2-4 долоо хоногийн дараа илэрнэ.Өвдөг, тохой, шагай,бугуй гэх мэт дунд болон том үенууд гэмтдэг.

Анхны  шинж тэмдэг нь ихэвчлэн халуурах, үе мөчөөр өвдөх, бие зарайх, хөлрөх амьсгаадах зэргээр илэрнэ.Өвдөг, тохой, шагай, сарвуу гэх  мэт дунд болон том үенүүд гэмтдэг. Өвдөлтийн мэдрэмж гэнэт илрээд гэнэт алга болно. Хэрлэг нь зүрхэнд илрэхдээ зүрхээр өвдөх, хэм алдагдах байдлаар илэрнэ.

Зарим тохиолдолд  мэдрэлийн систем гэмтдэг ба энэ үед гар, хөл, нүүрний булчингууд  татвалзана,Бага хүүхдүүдэд бие сулрах,орчны сонирхол буурах шинж тэмдэг ажиглагдана.

Урьдчилан сэргийлэлт

Анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж байдаг.

Анхдагч урьдчилан сэргийлэлт нь эрүүл хүүхдүүд болон залуучуудыг уг өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх явдал юм.

Бага наснаас эхлэн эрүүл зан үйлийг хэвшүүлэх, спортоор хичээллүүлэх, илүүдэл нүүрс усгүй  илчлэг сайтай хоол хүнс идүүлэх, агаарт сайн гаргах, сэтгэл зүйн хувьд эрүүл байлгах нь чухал.

Хоёрдогч урьдчилан саргийлэлт  хэрлэгийн дахилт болон сэдрэл өгөхөөс урьдчилан сэргийлэх

Үүнд: Стрептококкын халдвар авсан хүүхдүүдийг тусгаарлах халдварлагдсан хүмүүстэй хавьтагсдыг 7 хоног ажиглах нь чухал үүрэгтэй.

Стрептококкын халдварын эмчилгээг зөв эхлэх нь маш их ач холбогдолтой.Өвчин эхэлснээс хойш 3 хоногийн дотор эмчилгээг эхэлвэл хэрлэг үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

Хүүхэд ангинаар өвдсөний  дараа 2-3 сарын турш хүүхдийн эмч болон ревматологи эмчийн хяналтанд байх ёстой. Анхдагч урьдчилан сэргийлэлтэд эцэг эх нь эмнэлгийн байгууллагын тусламжтайгаар хүүхдийн хооллолт болон орчны эрүүл ахуйд анхаарал тавих шаардлагатай.

Хэрлэг нь дахилттай явагддаг учраас хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь ревматологи болон зарим нарийн мэргэжлийн эмчийн хяналтан доор удаан хугацааны диспансерын хяналтанд байж эмчлүүлэх, мөн биеийн эсэргүүцэл сайжрүүлах эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг.

Хүүхдэд  хэрлэг өвчин нь зүрхний булчинг гэмтээж хэрлэгийн гаралтай зүрхний гажиг үүсгэх, үе мөч болон мөчдийн зөөлөн эд, дотор эрхтнийг гэмтээх муу үр дагавартай.

Ялангуяа чухал урьдчилан сэргийлэлтийн  нэг хэсэг бол хэрлэг төст бүх дотор эрхтнийг гэмтээдэг архаг даамжрах явцтай өвчнөөс сэргийлэх явдал юм.

 

Мэдээллийг бэлтгэсэн:

Хан-Уул дүүргийн зүрх судасны эмч Б.Янжинцэцэг




Холбоосууд