П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн танилцуулга

2008 оны 10-р сарын 21

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ ТӨВ ЭМНЭЛЭГ

http://www.shastinhospital.mn

1921-1925 он

• Монгол улсын нийслэл Өргөө хотод европ эмнэлгийн суурь тавигдсан.

• БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд “БНМАУ-ын иргэн бүр эмнэлгийн тусламж, улсын тэтгэврийг өвчин эмгэгийн үед авах эрхтэй” гэж заажээ.

• Сибирь нутгийн доктор, цэргийн эмч Павел Николаевич Шастин Монголд уригдан иржээ.

• Ардын эмнэлэг байгуулагдсан.

 

1954 -1959 он

 

• Манай эмнэлэг Ардын эмнэлгээс “Мэс заслын эмнэлэг” нэртэй (тус бүр 50 ортой мэс заслын I, II тасаг, 15 ортой бөөр, чих хамар хоолойн тасаг) бие даасан эмнэлэг болж П.Н.Шастины клиникийн төв эмнэлгийн анхны голомт ассан.

• Клиник болон биохимийн лабораторийн анхны суурь байгуулагдсан.

• Чингэлтэй хорооны хөдөлмөрчдийг харъяалан үйлчилдэг 5 кабинеттай анхны амбулатори байгуулагдсан.

 

1960 -1984 он

 

• Улсын нэгдсэн 3-р эмнэлэг болсон ба тус эмнэлгийг Эрүүлийг хамгаалах байгууллагын 35 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 203-р зарлигаар П.Н.Шастины нэрэмжит эмнэлэг болгосон.

• Тус эмнэлгийн амбулатори нь рентген, лаборатори, физик эмчилгээ зэрэг туслах, нарийн мэргэжлийн 11 кабинет бүхий поликлиник болон өргөжсөн.

• Дотор, мэдрэл болон цээжний хөндийн мэс заслын тасаг нээгдэв.

• Бактериологийн лабораторийн тасгийн суурь тавигдсанаас гадна зүрхний мэс засал болон мэдрэлийн мэс заслын тасгууд нээгдэв.

• Поликлиник нь Улаанбаатар хотын хөдөлмөрчдөд зөвөлгөө өгөх Төв поликлиник болон өргөжсөн.

• Уушиг зүрх, элэг цөс, ходоод гэдэс, бөөрний өвчнийг эмчлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгууд нээгдэв.

• Эрүүлийг хамгаалах салбарт анх удаа Зүрхний мэс заслын мэргэжлийн баг Монгол улсын төрийн шагнал хүртсэн.

 

1985 -1995 он

 

• Орчин үеийн эмнэлгийн шаардлага хангах иж бүрэн байр-цогцолборт шилжин байрлаж Улаанбаатар хотын П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг болж зохион байгуулагдсан (510 ортой, 620 гаруй эмч ажилчидтай).

• Компьютерт томографи, эхосонографи, барокамерийн аппаратууд шинээр суурьлагдан оношлогоо, эмчилгээнд ашиглагдах болсон.

• Кардиофакс, ходоодны хүчиллэгийг тодорхойлох оношлогоо, эмчилгээний кабинетууд нээгдэв.

 

1996 -1999 он

 

• Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлэг болсон.

• Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эмнэлгийн практик үйл ажиллагаатай хослон онол практикийн нэгдмэл үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

• Мэдрэлийн мэс заслын мэргэжлийн баг Монгол улсын төрийн соёрхол хүртсэн.

 

1999 - 2004 он


1999 он:

• Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж Цэвэрлэгээ үйлчилгээний алба, Чанарын хяналтын баг, Сувилгаа асаргааны баг, Геронтологи сэргээн засалтын төв, Сонгомол эмчилгээний тасаг, Уламжлалт эмчилгээний тасаг, Ажилчдын цайны газар байгуулагдаж бүх тасаг нэгжүүд аж ахуйн дотоод тооцоонд шилжсэн. Сувилахуйн кабинет, ажилчдын хүүхдийн цэцэрлэг шинээр нээгдэв. “Эмийн санЭмчл үүлэгч” хөтөлбөр хэрэгжсэн.

 

2000 он:

• Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний нэгдсэн төв, Сувилгааны алба, Өдрийн мэс заслын тасаг, Хоолны нэгдсэн тасаг, Төгсөлтийн дараах сургалтын алба, Туршилт судалгааны лаборатори шинээр байгуулагдсан.

• Интернетийн үйлчилгээ, компьютер, гадаад хэл сургалтын “S&N” төв шинээр байгуулагдсан.

 

2001 он:

• Эрүүл мэндийг дэмжих байгууллагын зөвлөл байгуулагдсан.

• Эмнэлгийн халдвар, хамгаалал, хяналтын алба байгуулагдсан.

• П.Н.Шастины нэрэмжит шагнал бий болсон.

• Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр “Зүрх судасны оношлогооны төв” төсөл эхэлж эхокардиографийн кабинет нээгдсэн.

 

2002 он:

• Сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасаг, Хагалгааны нэгдсэн тасаг байгуулагдсан.

• Гэрээр үйлчлэх сувилгааны сайн дурын “Халамж” баг байгуулагдсан. Ажиллагсдын 144 айлын орон сууц баригдаж эхэлсэн

• Гүүний сүүний сувилал байгуулсан.

• ШУТИС, ШКТЭ-ийн хамтарсан “Эх гал” эмчилгээний хоолны төсөл хэрэгжсэн.

 

2003 он:

• Эмнэлгийн ёс зүйн салбар хороо байгуулагдсан.

• Эмнэлгийн профессорын зөвлөл байгуулагдсан.

• Эмнэлгийн “Эмийн хороо” байгуулагдсан.

• Австрали улсын тусламжтайгаар Ангиографийн аппарат суурьлагдсан.

 

2004 он:

• “Цаасгүй эмнэлэг” төсөл хэрэгжиж эхэлсэн.

• Харьцаа хандлагын ёс зүйн цалин олгох болсон.

• Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасаг шинээр нээгдсэн.

• Ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцож цалин олгох болсон.

• Нүдний тасаг клиникийн профессор З.Өлзиймаагийн нэрэмжит тасаг болсон.

• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо шинэчлэгдэн ажиллах болсон.

• Эмнэлгийн эмч ажиллагсдын ёс зүйн хэм хэмжээг дүгнэж урамшуулал олгох болсон.

• Зүрх судасны мэс заслын тасаг Монгол улсын төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Ц.Бундангийн нэрэмжит тасаг болсон.

• “Цаасгүй эмнэлэг” төсөл нээлтээ хийв.

 

Гадаад, дотоод харилцаа

Тус эмнэлэг дотоод болон гадаадын эмнэлэг, их, дээд сургууль, байгууллагуудтай хамтран ажилладаг. Дотоодод ЭМШУИСургууль, Сувилахуйн сургууль, АУҮХүрээлэн, МННХүрээлэн (Соросын сан), “Эм импекс” концерн, “Эмийн үйлдвэр” компани, Монголын Үндэсний Олимпийн Хороо, МИАТ компани зэрэг 20 гаруй байгууллагууд, гадаадад Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ОХУ-ын Эрхүү, Кемерево мужийн эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны АУИС-ын “Хараат” эмнэлэг, АНУ -ын Нээлттэй зүрхний эмнэлэг, Парисийн II эмнэлэг, Швецарийн мэс засалчдын холбоо, Японы Фужитагийн Их Сургуулийн эмнэлэг, Солонгосын Йонсей Их Сургуультай хамтран ажилладаг ба Олон Улсын "Rotary", "Lion" клуб, “Улаанбаатар Ротари” клубуудтэй ажил төрлийн холбоотой ажилладаг.

 

Салбарлан гарсан эмнэлэг, тасгууд

• Ясны сүрьеэг анагаах эмнэлэг (1955 он)

• Уушигны мэс заслын тасаг (1960 он)

• Улсын цацраг туяа эмнэлэг (1960 он)

• Клиникийн 1-р эмнэлгийн Гэмтэл согогийн тасаг (1961 он)

• Цусны төв (1963 он)

• Клиникийн 1-р эмнэлгийн Эрүү нүүрний тасаг (1963 он)

• Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг (1985)

 

Эрдэмтэн, профессорууд

Академич - Н.Баасанжав
- Б.Цэрэндаш

 

АУҮХүрээлэнгийн хүндэт профессор

 

- Р.Пүрэв
- Д.Баасанжав

 

Профессор

 

- Ж.Хайрулла
- Н.Баасанжав
- Ч.Пунцаг
- Ч.Цэрэннадмид
- О.Сүхбаатар
- Д.Сэржээ
- Х.Гэлэгжамц
- Ц.Мухар
- Б.Цэрэндаш
- Б.Батсэрээдэнэ

 

Дэд профессор

 

- Б.Нацагдорж
- Т.Алтанцэцэг

 

Шинжлэх ухааны
доктор

 

- Ц.Мухар
- Н.Баасанжав
- Д.Баасанжав
- Б.Цэрэндаш
- О.Сүхбаатар
- А.Нота

 

Анагаах ухааны доктор

 

- С.Авденбай
- Д.Дорждэрэм
- Ж.Хайрулла
- Ч.Цэрэннадмид
- Л.Жамсран
- Б.Оюун
- Д.Дэжидмаа
- Х.Гэлэгжамц
- Б.Нацагдорж
- Ч.Пунцаг
- Ц.Бадамсэд
- А.Нота
- Д.Сэржээ
- Б.Батсэрээдэнэ
- Д.Цэгээнжав
- Ц.Даваацэрэн
- Б.Болдсайхан
- О.Бадамцэрэн
- Т.Алтанцэцэг
- Х.Оюунцэцэг
- Б.Эрдэнэчимэг

 

Эм зүйн ухааны доктор

 

- Л.Цэрэндулам

 

Сувилахуйн ухааны
доктор

 

- С.Наранчимэг

 

Клиникийн
профессор

 

- Б.Батчулуун
- Н.Түвшинбат
- Р.Цэвэлмаа
- Ц.Нямаа
- Л.Уламбаяр
- З.Өлзиймаа
- Б.Мэндбаяр
- Ш.Халтар
- Д.Цэгээнжав
- Ш.Болд
- А.Нота
- Ц.Бадамсэд
- В.Лхагварагчаа
- А.Базаррагчаа
- Б.Оюун




Холбоосууд