Говьсүмбэр аймаг

2014 оны 08-р сарын 14

Говь Сүмбэр

 

Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хойд өргөргийн 46057’- 47002’, зүүн уртрагийн 1070 57’- 1090 04’ байрладаг. Аймгийн төв Чойр хот нь Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 238 км-ийн зайд оршдог.

Хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, Баянжаргалан сумдтай зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан, Бор-Өндөр сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, өмнө талаараа Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэж 5.5 мянган км2 газар нутгийг эзлэдэг.

Далайн түвшнээс дээш 1000-1200 метрт өргөгдсөн говь, тал хээр хосолсон нутаг юм. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Говьсүмбэр аймагт жилд орох тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ байдаг. Зуны улиралд +37 хэм хүртэл халж, өвөлийн улиралд -37 хэм хүртэл хүйтэрдэг.

Тус аймаг нь Засаг захиргааны нэгжийн хувьд 3 сум, 10 багтай.

 Дэд бүтэц, зам харилцааны хувьд сайн хөгжсөн. Тус аймгийн нутгаар Москва – Улаанбаатар - Бээжинг холбосон Транс Сибирийн олон улсын транзит төмөр зам, агаарын коридор дайран өнгөрдөг.

         Ачаа тээврийн, иргэний зорчигч тээвэрлэх бүх төрлийн даацын онгоц хөөрч буух 3 км урттай, 72 м-ийн өргөнтэй 2 зурвас бүхий онгоцны буудалтай, Чойр - Налайх чиглэлийн 200 км хатуу хучилттай авто зам шинээр ашиглалтад орсон.

        

2012 оны жилийн эцсийн байдлаар 4573 өрхөд 15240 хүн амьдарч байна. Нийт хүн амын 31.1 хувийг 0-15 насны хүүхэд, 63.6 хувийг хөдөлмөрийн насны хүмүүс буюу 16-59 насны хүмүүс, 5.3 хувийг өндөр настнууд буюу 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна.

 

Нэгдсэн эмнэлэг

УБТЗ-н Чойр Нэгдсэн эмнэлэг нь 1956 оны 10-р сард амбулатори, стационари гэсэн 2  хэсэгтэй байгуулагдсан. Одоо долоон их эмч ажиллаж буйгаас дотрын дөрөв, хүүхдийн их эмч нэг, ерөнхий мэргэжлийн хоёр, сувилагч 7, бага эмч 11 туслах ажилтан 4 ажиллаж байна. Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын 1-р багийн 763 өрхийн 3814 хүн амд үйлчилж байна.




Холбоосууд