Хэнтий аймаг

2014 оны 08-р сарын 14

Хэнтий

Хэнтий аймаг 1931 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,311 км².  2012 оны тооцоогоор хүн амын тоо - 71,200.

Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 17 сумнэгжтэйХэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.

Аймгийн нийт нутгийн  10%   нь чийглэг, 40% нь бага  зэрэг чийглэг,  50%   нь  хуурайвтар уур амьсгалтай.Нийт нутгийн 85-ийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11,5%-ийг ой, 0,4%-ийг хот суурин газар эзэлдэг.Дайлайн түвшнээс дээш 1880-2450 метр өргөгдсөн, Ноён уул,  Бага  Хэнтий зэрэг сүрлэг сайхан сүмбэр уулс бүхий ойт болон тал хээр хосолсон үзэсгэлэнт сайхан нутагтай.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө өндөр даралттай, хур тундас багатай, хүйтэн цэлмэг өдөр олон, жилийн дундаж агаарын темпратур  -10 градус, зарим өвөл 46 градус хүртэл хүйтэрдэг, хамгийн халуун нь 7, 8 дугаар сард +39 градус, жилд дунджаар 200-300 мм хур тундас унана. Монголын тулгар төрийг мандуулж Монголын эзэнт гүрнийг байгуулсан мянганы суут хүн Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг билээ.

Хэнтий аймаг 83,0 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай,  68,1 мянган хүн амтай, Засаг захиргааны 17 нэгжтэй,  1894,6 мянган толгой  малтай, Аймгийн нэг хүнд 1,2 хавтгай дөрвөлжин км нутаг, бодод шилжүүлснээр 20 толгой мал ногддог. Аймгийн эдийн засгийн гол чухал салбар нь  мал аж ахуй.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайд алслагдсан, хойд талаараа ОХУ-тай, бусад талаараа Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв,  Сэлэнгэ аймгуудтай хил залгадаг.
Нийт хүн амын  71,8%-ийг  0-35  насны хүүхэд залуучууд эзлэх ба хөдөөд 36,6% нь амьдардаг. 

Хөдөлмөрийн насны нийт хүн ам 39,4 мянга
Ажиллагчид 27,1 мянга
Үүнээс: - Хөдөө аж ахуйн салбарт 16,6 мянга
- Үйлдвэрлэлийн салбарт 2,2 мянга       
- Төрийн төсөвт байгууллагад 3,6 мянга
Хувийн бизнесийн байгууллагад 21,1 мянган хүн тус тус ажиллаж байна.

 

Нэгдсэн эмнэлэг

195 ортой 14 тасагтай, өдөрт 240 хүнд үйлчлэх хүчин чадалтай амбулаторийн 11 кабинет ажиллаж байна




Холбоосууд