Орхон аймаг

2014 оны 08-р сарын 14

Орхон

 Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ,Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. 

Гийт нутаг дэвсгэрийн 50,2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25,1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24,7 мянган га нь  ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм.

Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -20 хэм хүйтэрч, зундаа +30 хэм хүртэл халдаг.  Жилийн дундаж  хэм нь +0,8. Хур тунадас ихтэй, жилийн нийлбэр хэмжээ нь 371,8мм. Дөрөв,тавдугаар сард хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун байдаг. Орхон аймаг нь       Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, тэдгээр нь 22 багтай.

Баян-Өндөр сум нь засаг захиргааны 19 нэгжтэй, нийт 85 мянган хүн амтай,  147 561 мянган толгой малтай. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргаа бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум юм.

Жаргалант сум нь засаг захиргааны гурван нэгжтэй, нийт 3000 гаруй хүн, 850 өрхтэй. 80 мянга гаруй малтай, эрчимжсэн газар тариалан зонхилон эрхэлдэг сум юм.

Бүсийн оношлогоо эмчилгээний төв

Орхон аймгийн БОЭТ нь 2011 онд захиргааны зөвлөл, эмнэлгийн тусламжийн алба, эмчилгээ чанарын хяналтын алба, хүний нөөцийн алба, эдийн засаг, санхүүгийн алба, эрдэм шинжилгээ сургалтын алба, статистик мэдээллийн алба, сувилахуйн алба зэрэг нийт 7 алба, стационарийн 13 тасаг, параклиникийн 11 тасагтай ажиллаж байна. Их эмч, эмч зүйч 111, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 241, бусад ажиллагсад 121 нийт 473 ажилтантай. Орхон аймгаас гадна. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хангал сум, Хялганат хорооны хүн амд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Тус эмнэлэг нь 364 ортой, 2011 онд хэвтэн эмчлүүлсэн 10986, ажилласан ор хоног 90648, дундаж ор хоног 8.2, орны эргэлт 30.1, орны фонд ашиглалтын хувь 249.0, орны фонд ашиглалт 83.0, төрөх хүүхдийн тасгууд 100%-иас дээш орны ачаалалтай ажилласан. Хэвтэж эмчлүүлсэн иргэдийн 1491 буюу 13.5 хувийг харьяаллын бус үйлчлэх хүрээний иргэд эзэлж байна. Харьяаллын бус үйлчлэх хүрээний хүмүүсийн 46.9 хувь Булган, 26.3 хувь Улаанбаатар, 11.01 хувь Сэлэнгэ аймгийнхан тус тус үйлчлүүлсэн байна. Амбулаторийн нийт үзлэг 136075, урьдчилан сэргийлэх үзлэг 43716 (32.1%), идэвхтэй үзлэг 24020 (17.6%), өвчний учир амбулаторит 68339 (50.2%) эзэлж байна.




Холбоосууд