Зүрхний хэм судлалын конференци - 2019

2019 оны 06-р сарын 10

Энэ жилийн конференцийг уламжлал ёсоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, Зүрх судасны үндэсний төв, Зүрхний хэмийн холбоо хамтран 2019 оны 6 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Уг конференцоор зүрх судасны эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид доорх агуулгын хүрээнд эрдэм шинжилгээний илтгэл, эмнэлзүйн тохиолдлуудыг хэлэлцүүлэн мэргэжил, нэгтнүүдтэйгээ мэдлэг, туршлага солилцох юм. Тухайлбал:

  • Тосгуурын жирвэгнээн оношилгоо эмчилгээний асуудал
  • 3үpxний суулгац төхөөрөмжийн (байнгын пейсмейкер, ICD, CRT) ач холбогдол, суулгацтай өвчтөний хяналт
  • Ховдлын хэм алдагдлын эмгэгийн менежмент, илрүүлэх арга замууд
  • Хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээний онцлог

Хуралд ирүүлэх бүтээлийг лекц, судалгаа шинжилгээ, эмнэлзүйн тохиолдол гэсэн хэлбэрээр хүлээн авах бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 95100813 утсаар холбогдож ирүүлнэ үү.

Хурлын хөтөлбөрийн хавсаргав.




Холбоосууд