Өвлийн семинар

2020 оны 01-р сарын 26

Зүрх судасны өвлийн семинар

2020 оны 01-р сарын 24-25-ны өдрүүдэд УГТЭ-ийн хурлын танхимд Зүрх Судасны Өвлийн Семинар “Зүрхний эмгэгүүдийн хяналт, хоёрдогч урьдчилан сэргийлэлт” сэдвээрамжилттай зохион байгуулагдаж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн зүрх судасны мэргэжлийн эмч нар, зүрх судасны нийгэмлэгийн эмч нарын нийт 130 гаруй хүн хамрагдлаа.

Семинарын өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний төвийн харьяа 4 тасгийн эрхлэгч, зүрх судасны холбогдох мэргэжлийн 5 багийн эмч мэргэжилтнүүд, зүрх судасны чиглэлээрх боловсролын илтгэлүүдийг хэлэлцүүлж Хөвсгөл аймаг болон Баянзүрх дүүргийн эмч нар аймаг дүүргүүдийн тайлан мэдээлэл илтгэж мэдлэг туршлагаа харилцан солилцлоо.

Энэ удаагийн семинараар орон нутаг дүүргийн эмч нараас Зүрх судасны эмчийн төрөлжсөн мэргэжил олгох сургалтын хөтөлбөр шинэчлэхтэй холбоотой болон зүрхний төвийн багуудын хөдөө орон нутагт ажилласан үр дүнгийн судалгаануудад санал авч, интерактив сургалт зохион байгуулан, тавигдсан илтгэлүүдийн дагуу асуулт хариултын тэмцээн явуулж 6 байр шалгаруулан мөнгөн шагналаар шагнасан. Мөн Зүрхний шигдээсийн шинэ заавар удирдамжийн танилцуулга сургалт хийгдлээ.

Семинарын зочноор Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглах нь яаралтай тусламжийн асуудал”сэдвээр илтгэл тавьж оролцсон. 




Холбоосууд