Онлайн сургалт

2020 оны 09-р сарын 26

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн (УГТЭ)Зүрх Судасны Төвийн (ЗСТ)зүрхний хэм судлалын баг, судасны баг, хавхалгын баг, төрөлхийн гажгийн баг, зүрхний дутагдлын багууд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан цуврал онлайн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Зүрхний хэм судлалын багийн цуврал 3 удаагийн онлайн сургалт 2020.08.13, 08.20, 08.27-ны Пүрэв гарагуудад зохион байгуулагдсан. Сургалтыг онлайнаар Zoom-webinarпрограммаар хийж, УГТЭ болон ЗСТ-ийн Facebook хуудсаар шууд Live-рдамжуулж, бичлэгийг Facebook хуудсанд хадгалсан.

  • 2020.08.13-ны өдөр Зүрхний хэм судлалын багийн их эмч Е. Досжан “Тосгуурын жирвэгнээ хэм алдагдлын менежмент хяналт” сэдвээр
  • 2020.08.20-ны өдөр Зүрхний хэм судлалын багийн ахлагч Х. Мөнгөн-Өлзий “Зүрхний суулгац эмчилгээ”сэдвээр
  • 2020.08.27-ны өдөр Зүрхний хэм судлалын багийн их эмч Ц. Саруул “Ховдлын хэм алдагдлын менежмент, хяналт”сэдвээр илтгэл тавьсан.

Сургалтад хамрагдсан оролцогчдын дийлэнх нь 25-35насны (70%), эмэгтэй (70-80%), резидент эмч, зүрх судасны их эмч нар (25-28%)байв. Мөн нийт оролцогчдын 21% нь АШУҮИС, 22% нь хувийн эмнэлэг, 25% нь аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, 19% нь сум өрхийн эмнэлгийн эмч нар байв.  

Зураг 1.Зүрхний хэм судлалын багийн онлайн сургалтыг УГТЭ, ЗСТ-ийн Facebook хуудаснаас шууд дамжуулж буй байдал

ЗСТ-ийн Судасны багийн эмч нарын онлайн сургалт 2020.09.10, 09.17, 09.24-ны Пүрэв гарагуудад зохион байгуулагдсан.

  • 2020.09.10-ны өдөр Судасны багийн их эмч С. Нямсүрэн “Захын артерийн судасны эмгэг” сэдвээр илтгэл тавьсан.
  • 2020.09.17-ны өдөр Судасны багийн ахлагч Ч. Гэрэлтуяа “Зүрхний шигдээсийн оношилгоо, эмчилгээ ” сэдвээр
  • 2020.09.24-ны өдөр  Судасны багийн их эмч Ц. Батзаяа “Зүрхний титэм судасны урсгалыг эргэн сэргээх эмчилгээ ” сэдвээр илтгэл тавьсан.

 

Зураг 2. Судасны багийн онлайн сургалтыг УГТЭ, ЗСТ-ийн Facebook хуудаснаас шууд дамжуулж буй байдал

 

2020.11.30-ны өдрийн байдлаар зүрхний хэм судлал болон судасны багийн дээрх сургалтын бичлэгүүдийг давхардсан тоогоор 25.000-40.000 удаа үзсэн байна.




Холбоосууд