МнКардио программын сум, өрхийн эмнэлгийн модулийн сургалт

2020 оны 09-р сарын 19

2020оны 09дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт Завхан аймгийн 1 өрх, 27 сумын эмч нарт шинэчлэгдсэн МнКардио программын өрх, сумын модулийн сургалтыг хийсэн. Уг сургалтыг программын шинэчлэгдсэн хэсгүүд, хэрэглэх зааварчилгааг танилцуулж, практик дадлагыг хүн бүрээр хийлгэж зохион байгуулсан. Мөн өрх, сумын эмч нарт шинэ МнКардио программын гарын авлага, видео хичээлийн файл хэлбэрээр түгээсэн.

 2020оны 09дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт Архангай аймгийн 1 өрх, 18 сумын эмч нарт шинэчлэгдсэн МнКардио программын өрх, сумын модулийн сургалтыг программын шинэчлэгдсэн хэсгүүд, хэрэглэх зааварчилгааг танилцуулж, практик дадлагыг хүн бүрээр хийлгэж зохион байгуулсан. Мөн өрх, сумын эмч нарт шинэ МнКардио программын гарын авлага, видео хичээлийн файл хэлбэрээр түгээсэн.

 




Холбоосууд