Артерийн даралт

2008 оны 09-р сарын 24
 
   

Зүрхний цусан хангамж

Зүрхийг цусаар хангадаг судсуудыг титэм судас гэнэ. Титэм судасны артерийн судсаар зүрхний булчинд хүчилтєрєгч ирдэг бол венийн судсаар хүчилтєрєгчгүй цус буцдаг.

Артерийн судас яаж бөглөдөг вэ?

Артерийн судас бєглєрєх үйл явцыг хэн ч тодорхой мэдэх боломжгүй энэ нь олон жилийн турш үргэлжлэн удаан явагддаг. Энэ үйл явцыг атеросклероз буюу судасны дотор товруу үүсэх үйл явц гэдэг. Судас хатуурал ч гэж нэрлэдэг. Дараах зурагт товруу үүсэх үйл явцыг үзүүллээ.

Ямар нэг шалтгаанаас болж судасны дотор ханын гэмтэл үүсдэг ба энэ нь цаашдын товруу бүрэлдэн үүсэх үйл явцыг эхлүүлдэг байна.

Зүрхний ишеми євчнєєс урьдчилан сэргийлэх

Эрдэмтдийн судалгаагаар зарим хүмүүүс эхээс тєрєхдєє л зүрхний ишеми євчнєєр євчлєх магадлал єндєртэй байдаг. Удамшилын ийм эрсдэл хүчин зүйлийг єєрчлєх боломжгүй боловч бусад эрсдэл болох хоол, хєдєлгєєн зэргийг зохицуулснаар эрүүл явах боломж бас бий.

Таны єєрчилж чадахгүй эрсдэлүүд

Таны өөрчлөж чадах эрсдэлүүд

Холестерол. Цусны сийвэн дэх холестеролын хэмжээ их байх нь судас хатууралд хүргэдэг нэг хүчин зүйл юм. Сийвэнгийн холестерол ихсэх хэд хэдэн шалтгаан буй. Жишээ нь: амьтны гаралтай царцдаг єєх тос их хэрэглэх, чихрийн шижин, бєєрний євчин гэх мэт. Холестерол нь дотроо “сайн холестерол” буюу их нягтралт холестерол, “муу холестерол” буюу хэт бага ба бага нягтралт холестерол гэж бий. Холестеролыг хэмжээнээс нь ихэсгэхгүй байх нь судас хатуурлаас сэргийлэх, даамжруулахгүй байхад сайнаар нєлєєлнє.

Цусны даралт ихдэлт. Цусны даралт удаан хугацаагаар их байх нь судасны дотор ханыг гэмтээж улмаар товруу үүсэх үйл явцыг идэвхижүүлдэг байна. Иймээс даралт ихдэх євчнийг эрт үед нь илрүүлэн эмчлэх даралт ихдэлтээс сэргийлэх нь судас хатуурлыг даамжруулахгүй байх юм.
Тамхи таталт. Тамхи татахад хүний цусны сийвэнд карбон монооксид гэж бодис ихэсч судасны ханыг гэмтээх, цус єтгєрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Иймээс тамхинаас татгалзах нь зүрх эрүүл байх бас нэг нєхцєл юм.
Хєдєлгєєний хомсдол. Биеийн тамираар хичээллэх, идэвхтэй хєдєлгєєн хийж байх нь цусны даралт бууруулах, зүрх судас хатуурах євчнєєс сэргийлнэ.
Таргалалт. Илүүдэл жингээ хасах нь зүрх судасны євчнєєс урьдчилан сэргийлнэ.
Стресс. Сэтгэл зүйн ачаалал ихтэй хүмүүс мєн жолооч нар зүрх судасны євчинд єртємтгий байдаг. Аливаа стрессийн үед цусанд ялгардаг гормон нь судасыг агшааж, зүрхний агшилтыг эрчимжүүлдэг. Байнгын стресс нь судасыг байнга нарийсгасаар даралт ихдэлтийг үүсгэдэг. Иймээс ажил амралтын дэглэм сахиж амарч чаддаг байх нь чухал
 

Судас хатуурлын үед євчтєнд юу мэдэгдэх вэ?

Титэм судасны дотор товруу үүсч улмаар зүрхний цусан хангамж дутагдахад цээжний зүүн талд голдуу хүнд юмаар дарах мэт болох, хүнд оргих, шахах, базах маягаар заримдаа зүүн гар, мєр, эрүү рүү дамжин євдєж илэрнэ. Энэхүү євдєлт голдуу биеийн хүчний ачааллын үед, хүнд хоол идсэний дараа эсвэл хүйтэн агаарт гарах үед илэрч болох юм. Євдєлт богино хугацаанд үргэлжлээд намдах эсвэл нитроглицерин уухад хурдан намддагаараа онцлог байдаг. Хэрэв таны эмч танд титэм судас хатуурах євчин буюу зүрхний ишеми өвчин /ЗИӨ/ байна гэж үзвэл та дараах шинжилгээг хийлгэх шаардлага гарна.

Зүрхний цахилгаан бичлэг

 

Зүрхний хэт авиан оношлогоо

 

Титэм судасны сэтгүүрдэх шинжилгээ

 

Зүрхний ачаалалтай бичлэг

 

 

Зүрхний ишеми євчний эмчилгээ

Титэм судасны хатуурал түүнээс үүсэлтэй зүрхний ишеми євний эмчилгээнд:

• Эмийн эмчилгээ
• Мэс заслын эмчилгаа гэсэн үндсэ хоёр аргыг хэрэглэдэг.

 

 

Эмийн эмчилгээнд:

Эмийн эмчилгээг эмчийн заавраар хийнэ. Эдгээр эмнүүд нь судасны дотор үүссэн товрууг арилгахгүй, зєвхєн зүрхний ачааллыг багасгаж судасны ханыг тэлж євдєлтийг намдаадаг.

Үндсэн 3 бүлгийн эмнүүд байдаг.

• Нитрат
• Бета-блокатор
• Антагонист кальци

 

Мэс заслын эмчилгээнд:

• Ангиопластик мэс ажилбар
• Титэм судасны мэс засал орно




Холбоосууд