Тамхинаас татгалзах

2008 оны 09-р сарын 27
Тамхи гэж юу вэ?

• Тамхи нь тамхины ургамлын навчийг түүхий эд болгон ашиглаж, үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн юм.

• Тамхинд агуулагдах хамгийн хортой бодисыг никотин гэнэ.Тамхины ургамлын 2-9%, бэлтгэсэн тамхины 0,5-5% нь никотин байдаг.

• Никотин нь муухай үнэртэй, өнгөгүй, тослог шингэн бөгөөд тамхины өвөрмөц үнэрийг бий болгодог.

 

Тамхи татах үед

• Никитон нь ам,хамар, уушги, ходоодны салст бүрхүүлээр дамжин хүний биед хялбархан шингэдэг.

• Тамхи татах үед никотинаас гадна пиридиний суурь, никоцианы хүчил, нүүрстөрөгчийн исэл, нүүрсхүчил, хүхэрт устөрөгч, шүвтэр, азот зэрэг хорт бодисууд үүсдэг байна.

• Никитон нь хүний мэдрэлийн тогтолцоо

• Зүрх судасны үйл ажиллагаа

• Амьсгалын замын эрхтэн

• Хоол боловсруулах эрхтэн системд хортой.

 

Тамхины хордуулах чадал нь:

• Судасны ханыг нарийсгаж,уян хатан, агших чадварыг алдагдшуулж хатуурахад хүргэнэ.

• Та бас олны дунд тамхи татвал бусдын эрүүл мэндийг 80% -иар хохироох эрсдэл үүсгэнэ.

 

Хэрэв та тамхийг тэвчиж чадвал:

• Цусны даралт ихсэх өвчин

• Зүрхний цус хомсдох өвчин

• Зүрхний шигдээс

• Хорт хавдар, өмөн үү

• Ходоод гэдэсний элдэв авчин

• Мэдрэлийн тогтолцоо муудахаас

• Уушгины өвчин

• Сүрьеэ

• Дотоод шүүрлийн булчирхайн элдэв өөрчлөлт

• Тархинд цус харвах өвчнөөс

• Бусдын эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалж чадна.

 

Тамхиа хаяцгаая хүмүүсээ !

• Та яагаад тамхи татдагаа бодож олох

• Никотины донгийн талаар ойлголттой байх

• Тамхиа яг л товлосон өдрөө хая.

• Хаана хэзээ, ямар шалтгаанаас болж тамхи татах хорхой хүрдэгийгээ тэмдэглэн түүнийгээ таслан зогсоох

• Тамхиа хаяхынхаа өмнөх шөнө сайхан унтаж амар.

• Тамхиа шууд эсвэл тоог нь цөөрүүлэх замаар хая.

• Тамхитай холбоотой бүхий л зүйлээ хаяж, өөрөөсөө нуун далдал.

• Тамхиа хаяж буй үедээ шингэн юм их ууж, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ сайн хэрэглэ.

 

Ингэснээр та эрүүл сайхан болно.




Холбоосууд