Архи ба зүрх судасны өвчин

2008 оны 09-р сарын 27

Зүрх ямар үүрэгтэй вэ?

 

Зүрх нь хүний мотортой адилтгах амин чухал амьдралын турш зогсолтгүй агшиж тэлж цусыг биеэр насос мэт шахдаг. Цусны гол үүрэг нь уушигнаас хүчил төрөгч авч биеийн бүх эсэд хүргэх үйл ажиллага бөгөөд цус нь зүрхнээс эд эрхтэн рүү тараах болон хураах судасны сүлжээгээр дамжина.

 

 

 

Цусны эргэлт

 

Архи хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрх судасны өвчин элбэг тохиолддог. Архины задралаар үүсэх цууны хүчлийн шууд нөлөөгөөр зүрхний булчин, эд эс гэмтдэг. Улмаар зүрхний хана зузаарч, эд эсийн хооронд нэвчдэс хурах, булчингийн ширхэг тэжээлээр хомсдож хатингирших зэрэг хүндрэлд хүргэдэг. Архины улмаас зүрхний хана зузаарч, эд , эс хооронд нэвчдэс хурсан байдаг ажээ.

Зүрхний булчингийн ширхэгүүд нь тэжээлээр хомсдож, хатингаршдаг байна. Архичин хүмүүс гол төлөв зүрх орчим өвдлөө гэж зовиурладаг. Хэт их архи уусны дараа, согтолт гарсан хойно зүрхээр өвдөх шинж элбэг тохиолдоно. Мөн гар хөл бадайра, салганах, хүйтэн хөлс цуврах, зүрх дэлсэх, хөл гуйвах, тэнцвэр алдагдах, шинж тэмдэг нь архинаас шалтгаалах зүрхний өвчний хам шинж юм.




Архи гэж юу вэ?

Идээний дээж хэмээн хүндлэх архины жинхэнэ нэрийг этилийн спирт буюу этанол гэнэ. Спирт нь зөвхөн өвдөлт намдаах, түр зуур судас өргөсгөх, сэтгэцийг дарагуйлагч бодис юм. Спирт нь хүний мэдрэл сэргээгч амин дэм болох C,B бүлгийг шатааж устгадаг учраас архидах үед түүний дутал үүсдэг.

• Архи нь хүний биед орсны дараа алкогольдегидрогеназа ферментийн нөлөөгөөр задарч ус, цууны хүчил хэмээх хорт бодис болдог. Цууны хүчлийн хоруу чанар архинаас 10 дахин, мансууруулах үйлчилгээ 6 дахин их байдаг.

• Цууны хүчил нь альдегиддегидрогеназа ферментийн үйлчлэлээр хоргүйжиж биеэс ялгардаг. Гэтэл Азийнхны 2 хүн тутмын нэгэнд архинаас хор үүсэх процесс хурдан явагддаг учраас нүүр, арьс нь улайх шинж тэмдэг өгөх бөгөөд хорыг задлах АлДГ ферментийн төрөлхийн дуталтайн улмаас илүүтэй хордож шарталт илэрдэг онцлогтой байдаг.

• Архи хэрэглэж эхлэх нас залуужих тусам архинд донтох эмгэгт өртөх эрсдэл архи хэрэглэж эхэлсэн хүмүүсийн зөвхөн 2,5% нь архаг архичин болсон байхад 15 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхэлсэн хүмүүсийн 40% нь архаг архичин болдог байна.

• Судлаачид архинд агуулагдах спиртийн агуулга хэдийчинээ өндөр, цэвэр болох тутам архинд донтох буюу үгүйлэх шинж тэмдэг хурдасдаг болохыг тогтоожээ.

• Архи нь мөн эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхийг бууруулахаас гадна жирэмсэн эмэгтэй хэрэглэсэн үед ургийн хөгжилд хүчтэй сөрөг нөлөөлөх учраас зүрхний төрөлхийн согог мэдрэлийн хямрал, өсөлт хөгжлийн хоцролт үүсгэдэг.

 

Архины хэрэглээний стандарт гэж юу вэ?

Франц, Итали, Орос зэрэг улсад архи, дарсны хоногт хэрэглэх аюулгүйн стандарт хэмжээг архийг хоргүйжүүлэх физиологийн чадавхид үндэслэн тогтоосон байдаг.

Хоногт архи 30 мл, дарс 60-120 мл, шар айраг 285 мл байх бөгөөд эдгээрийг тус тусд нь 1 стандарт гэж үздэг. Эдгээр нь найрлагандаа ижил 8-10 мл спирт агуулсан байхаар тооцжээ. Хэрвээ ү үүнийг 7 хоногт авч үзвэл эрэгтэй хүн 4 стандарт, эмэгтэй хүн 3 стандартаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг.

Хэрэв 7 хоногт:

• 4 стандарт

• 3 стандарт

Харин энэ хэмжээ монголчуудын хувьд 2 дахин бага байх шаардлагатайг та бүгд ойлгосон гэдэгт найдаж байна. Архи хэрэглэх нь тухайн хувь хүний сонголтын асуудал юм.

Хэрвээ та архи дарсыг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хатуу архинаас аль болох зайлсхийж, спирт багатай, зөөлөн улаан дарс, монгол архи зэргийг бас 1/2 стандарт хэмжээг сонгох нь зохистой хэрэглээ болно.




Холбоосууд