П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүрхний эмгэг судлалын тасаг байгуулагдсанаас хойш 50 жилийн турш иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй тус эмнэлгийн ууган дотрын тасаг юм. Тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалт болон эрдэм шинжилгээний ажилд идэвхийлэн оролцдог.
ТА БҮХНИЙГ ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН КОНФЕРЕНЦИД ӨРГӨНӨӨР
ОРОЛЦОХЫГ УРЬЯ.
ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН КОНФЕРЕНЦ 2017
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27, 28 ӨДРҮҮДЭД БОЛНО.
2017 ОНЫ 9 САРЫН 7-9 ӨДӨР
Зүрх судасны үндэсний конференцийн хүрээнд дараах чиглэлүүдээр илтгэл, өгүүлэл хүлээн авч байна.
Хүлээн авах чиглэлүүд:
-Зүрхний эмгэг судлал
-Судсан дотуурх оношилгоо, эмчилгээ
-Зүрх судасны мэс засал
-Зүрх судасны дүрс оношилгоо
-Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
-Зүрх судасны сувилахуй
Эмийн чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, чадвар дээшилж байгаатай холбоотойгоор хавантай өвчтний менежмент сайжирсаар байгаа билээ. Гэвч олон шалтгаалах хүчин зүйлийн нөлөөгөөр стандарт диуретик эмчилгээнд хөөгдөхгүй, эсвэл их хэмжээний хавантай өвчтнүүд бидний практикт тулгарсаар байдаг. Тиймээс анагаахын хамгийн найдвартай эх сурвалж хэмээн дэлхий ни...
Зүрх Судасны Төвийн хамт олноос Монголын эмч нартаа Европын Зүрхний Холбооны шинэ удирдамжуудыг цаг алдалгүй хүргэхээр зорин ажиллаж байгаа билээ. Энэ удаад бид бүхний өдөр тутмын практикт тогтмол тулгардаг тосгуурын жирвэгнэх хэм алдагдлын шинэ удирдамжийн товч, нэгтгэсэн зөвлөмжийг толилуулж байна.
2016 онд Европын Зүрхний Нийгэмлэгээс зүрхний архаг, цочмог дутагдлын удирдамжийг шинэчилсэн билээ. Энэхүү удирдамжинд өмнөх удирдамжаас зарчмын хувьд томоохон өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд эмчилгээнд шинэ эмийн бүлэг нэмэгдэж, инвазив эмчилгээний заалтыг улам тодорхой болгож өгсөн байна.





