П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүрхний эмгэг судлалын тасаг байгуулагдсанаас хойш 50 жилийн турш иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй тус эмнэлгийн ууган дотрын тасаг юм. Тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалт болон эрдэм шинжилгээний ажилд идэвхийлэн оролцдог.
6 сарын 28-29 "Зүрхний дутагдалын орчин үеийн менежмент" сургалтын хөтөлбөр,
6 сарын 30 -аас 7 сарын 1 "ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2014" хөтөлбөр
Атеросклероз өвчин ямарч насанд илэрч болно. Титэм судасны аутопсийн судалгаанд 10-14 настай өвчтөний 8% -д өөхөн зурвас илэрсэн. Гэвч ихэнхи тохиолдолд эмнэл зүйн илрэл нь өөхөн зурвасын өөрчлөлт илэрсэнээс 30-д жилийн дараа гардаг бөгөөд зүрх судасны эрсдэлтэй хүмүүст илүүтэйгээр тохиолддог байна.
Тасагт хэвтэн эмчлүүлэх өвчтөний хэдэн өдөр хүлээж байгааг харуулах жагсаалтыг MnCardio програмд бүртгэдэг боллоо. Ийм нэгдсэн бүртгэл нь өвчтөний чирэгдлийг бууруулахад тустай юм.
MnCardio програмд интервеншнл процедурын үр дүнг титэм судасны зурган дээр тэмдэглэгээ хийж өвчний цахим түүхэнд хадгалдаг шинэ боломж нээгдлээ.
Хэрлэг өвчний 80% нь хүүхэд насанд буюу 7-15 насанд үүсэн цаашид зүрхний олдмол өвчин үүсэх шалтгаан болдог.
Хэрлэг өвчин нь А бүлгийн В стрептококк нянгаар үүсгэгддэг бөгөөд холбогч эдэд үрэвсэл үүсгэснээр ихэвчлэн зүрхний давхаргыг гэмтээнэ.
ЭМСайдын 2013 оны 450 тоот тушаалаар "Эмчийн үзлэгийн бүртгэл АМ-1Б" маягт шинэчлэгдсэн тул MnCardio програмд энэ өөрчлөлтийг тусган орууллаа.





