П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүрхний эмгэг судлалын тасаг байгуулагдсанаас хойш 50 жилийн турш иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй тус эмнэлгийн ууган дотрын тасаг юм. Тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалт болон эрдэм шинжилгээний ажилд идэвхийлэн оролцдог.
Хэрлэг өвчний 80% нь хүүхэд насанд буюу 7-15 насанд үүсэн цаашид зүрхний олдмол өвчин үүсэх шалтгаан болдог.
Хэрлэг өвчин нь А бүлгийн В стрептококк нянгаар үүсгэгддэг бөгөөд холбогч эдэд үрэвсэл үүсгэснээр ихэвчлэн зүрхний давхаргыг гэмтээнэ.





